Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосон байдаг

Twitter Print
2017 оны 06-р сар 06-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу өнөөдөр эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг.

Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах,

-сурталчилгааны зурагт самбар байрлуулах,

-сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх,

-ухуулах байр ажиллуулах,

-радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах,

 -цахим хуудас ашиглах.

Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хориглох үйлдэл, үйл ажиллагаа:

-Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,

-Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,

-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,

-Төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,

-Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,

-Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох,

-Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх,

-Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОСОН.

Сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа

-Мөнгө, эд зүйл тараах,

-Аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,

-Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг ХОРИГЛОСОН.

-Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд:

-Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж  болно,

-Сонгогчид хууль бусаар  мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулах бөгөөд Сонгуулийн тухай хуульд тусгайлан зааснаас гадна

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

-Сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг эрх эдэлнэ гэж заажээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны баталсан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийн дагуу:

Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл боломж, тэнцүү хугацаа олгож явуулна.

Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевизүүд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ холбогдох баримт мэдээллийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс НЭГ хоногийн өмнө буюу зургадугаар 24-ний өдөр дуусна.

 Эх сурвалж: СЕХ

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.