"Intel" компани шинэ компьютерийн чип-ээ танилцууллаа

Twitter Print
2017 оны 06-р сар 05-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Интел компани өөрийн зах зээлд гаргаж буй хамгийн хүчирхэг дэсктоп чип-ийг Тайпэйд танилцуулсан юм. Энэхүү 1,999 Ам. Долларын үнэтэй чип нь дотроо 18 кор (18 core)-той бөгөөд терафлоп чип (teraflop chip) хэмээн нэрлэгддэг юм байна. Терафлоп чип нь нэг секундэд 1 их наяд үйлдлийг нэгэн зэрэг хийх чадалтай аж.

Энэхүү чип нь өдөр тутмын и-мэйл шалгах, мэдээ унших, кино үзэх зэрэг энгийн хэрэглэгчдэд чиглэгдээгүй бүтээгдэхүүн юм. Харин 4К нягтаршилтай тоглоом тоглох, тус тоглоомоо нэгэн зэрэг лайв хийж цацах, үүний зэрэгцээ бас 2 зүйлийг хийх зэрэг маш их ачаалалтай үйлдэл хийхийг зорьсон хүмүүст чиглэгдсэн бүтээгдэхүүн юм. Үүнийг Интел “мега-таскинг” гэж нэрлэж буй юм.

Интел компанийн Дэд захирал Грегори Браянт тус чипийг Интелийн бүтээсэн хамгийн хүчирхэг десктоп процессор гэжээ. 

Эх сурвалж: Popular Science

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.