Монгол иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчдог болно

Twitter Print
2017 оны 06-р сар 02-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцов. Ингэснээр хоёр орны иргэд энэ оны 6 сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох юм. 

2016 оны 7-р сард Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монголд айлчилж байсан. Тус айлчлалын үеэр "Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрч байсан нь ийнхүү албан ёсны болж байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.