Тусгай албаныхан хар тамхи наймаалагчдыг баривчилжээ

Twitter Print
2017 оны 06-р сар 02-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Үндэсний хэмжээнд харанга дэлдэж байгаа хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгож, үйл ажиллагааг нь өргөтгөжээ. Хар тамхитай тэмцэх газар ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчилсан байна. Хар тамхи наймаалагчдыг Баянгол дүүргийн 3-р хорооллын нутаг дэвсгэр дээрээс баривчилсан бөгөөд тэд саарал өнгийн машинтай, машиндаа гурвуулаа байсан аж. Баривчлах явцад хоёр нь мансуурсан байдалтай байсан бөгөөд машинаас нь их хэмжээний метамфетамины төрөл болох ICE буюу мөсийг зарах зориулалтаар тээвэрлэж явсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.140) 2017-06-03 10:29
      • 0
      • 0

      Хар тамхи, зэвсэг, хүний наймаа гэх мэтийн хууль бус наймаачидтай өрөвдөх юмгүй ингэж л үзэх хэрэгтэй. Эвдэхийн эвдээд, шатаахыг нь шатаагаад бие хааг нь хугачаад аль болох их хохирол учруулах хэрэгтэй.

      Хариулах

    • Banana

      (182.160.32.21) 2017-06-03 07:55
      • 0
      • 0

      shuud ingeed xuch xereglej baribchilj boldgiim uu? Ene yag xuuliin daguu yu?

      Хариулах

    • Зулаа

      (202.179.26.105) 2017-06-03 01:12
      • 0
      • 0

      Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг энэ дээ! Иймэрхүү хэргийг хатуу шийтгэх хэрэгтэй! Дараа дараагийн хүмүүс зүрхшээхээр.....

      Хариулах