Хоёрхон хямдхан эмээр ургасан ясны өвчнөөс салсан минь

Twitter Print
2017 оны 11-р сар 12-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Хөлийн хуруун дээр гарсан яс дахиж өвдөхөө больсон. Хямдхан мөртлөө асар их үр дүнтэй хоёрхон зүйлийн ачаар. Энэ аргыг мэс заслын сувилагч зааж өгсөн юм. 

Биологийн хичээл дээр генетикийн холбоотой өвчлөлийн тухай багш зааж байсан. Ямар өвчин эцэг эхээс өвлөгдөн ирж болох тухай. Үүний тодорхой жишээ болгож ээжийн чинь хөлөн дээр яс ургаж байсан бол чинийх дээр ч мөн ургана гэж хэлэхэд би маш их сэтгэлээр уналаа. Учир нь эмэгтэй хүний гоо үзэмжийг гутаадаг, сайхан гутал өмсөх боломжгүй болгодог энэ эрхий хурууны хажууд товойж ургадаг ясыг би сайн мэддэг байлаа. Учир нь миний ээж, эмээ хоёр хоёулаа энэ өвчнөөр өвчилсөн юм. Зүгээр ч нэг ургаад зогсохгүй хачин их өвддөгийг нь би бас мэднэ. 

Ээж маань эмнэлгийн сувилагчаар насаараа ажилласан, байнга л босоо ажил хийдэг байсан. Багшийг ярьж хүүхдүүд анхааралтай сонсож байхад ганц би л уйлчих шахлаа. Ээж эмээ хоёрын маань зовоож байсан тэр хөлний өвчнөөр би бас өвдөх юм гэж үү... 

Хөлөн дээр гарсан ясыг хэрхэн алга болгох вэ

Биологийн багш хэрхэн үүнээс сэргийлж болох тухай ч мөн ярьсан. Ихэнх тохиолдолд хөлдөө их ачаалал өгдөг, босоо ажил хийдэг, өндөр өсгийтэй гутал өмсдөг, багадсан бариу гутал удаан хугацаагаар өмсдөг, жин ихтэй хүмүүст энэ асуудал ихэвчлэн тохиолддог бөгөөд хөлөө амрааж, зөв арчилж, зөв гутал сонгож өмсөж, хөлөө хэт дааруулахгүй байж чадвал энэ асуудлаас сэргийлж болох юм байна. 

Миний хөл дээр ч товойж үрэвссэн. Гэхдээ ээж, эмээ хоёрынхыг бодвол харьцангуй бага л даа. Хүүхэд байхдаа бид нэг гутлыг удаан өмсөж, барьж хөлөө өвдтөл нь өмсөөд дараагийн гуталтайгаа золгодог тийм цаг үе байлаа шүү дээ. Үүнээс л болсон гэдгийг мэдэж байлаа. Харин ээж маань эмнэлгийн ихэнх сувилагч, асрагч нарт түгээмэл тохиолддог энэ өвчнийг зогсоож, товгорыг сааруулах аргыг хэлж өгсөн юм. 

Хэрэг болох зүйлс

  • «Хлорофиллипт» буюу хэсэг газар түрхэх зориулалттай тосон түрхэц 

  • «Димексид» уусмал

  • Компресс болгон тавих хөвөн эсвэл зориулалтын зөөлөвчтэй наалт

  • 5 мл-ийн шприц

  • Уусмалыг бэлтгэх хуванцар сав эсвэл дурын аяга ч байж болно. 

Бэлтгэх болон хэрэглэх

1. Шприцээ ашиглан «Хлорофиллипт» тосон уусмалаас 3 гр орчмыг соруулан авч цэвэрхэн хуванцар болон дурын саванд хийнэ.  

2. «Димексид»-ээс 1 гр орчмыг аван «Хлорофиллипт»-тэй савандаа нэмэн сайтар хутган холино.

3. Энэхүү бэлдмэлээ хөвөн юм уу, зориулалтын зөөлөвчтэй наалтны зөөлөн хэсэг дээр тавьж ургасан товгор ясан дээрээ тавиад бооно. Өглөө оройдоо тавих бөгөөд энэ компрессийг нэг удаадаа 15 минут тавихад л хангалттай.

Хэрэв таны хөлийн эрхий хурууны хажууд товойх, улайх шинж тэмдэг илэрч, өвдөлт мэдэрвэл та алгуурлах хэрэггүй. Яаралтай энэ аргаар компресс тавьснаар асуудлыг хүндрүүлэлгүй шийдэж болно. Үүнийг жинхэнэ авралын жор ч гэж нэрлэж болох юм. Учир нь та гайхалтай үр дүнг маш түргэн хугацаанд мэдэрнэ. Орой бэдмэлээ хэрэглээд унт, өглөө гэхэд хөлийн тань өрөвсөж улайсан хэсэг тайвширч өвчин багассан байх вий. Ийм маягаар үргэлжлүүлэн хэрэглэхэд нэг мэдэхэд өвчин нь алга болж, яс ургалт зогссон байна.

«Хлорофиллипт»-ийн тухай нэмж хэлэхэд энэ уусмал их ач холбогдолтой. Түүгээр арьсны үрэвслийг дарж цэвэрлэн ариутгах, идээлсэн хоолойг зайлах гээд олон зүйлд хэрэглэдэг юм шүү. Танд амжилт!

Эх сурвалж: http://fithacker.ru/articles/kostochka-bolshe-ne-bolit/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Badmaa

      (203.91.115.43) 2017-11-13 14:40
      • 0
      • 0

      Orchuulsan zuwluguu bolohor hariu uguh hun oldohgui bh. Emchin zuwluguu bish bolohor

      Хариулах

    • bi

      (103.9.90.130) 2017-11-13 14:24
      • 0
      • 0

      ene 2 n oldohgui bn aa.pumpuguriin oiroltsoo emiin sanguudaar lav alga bn aa say yavlaa.

      Хариулах

    • zochin

      (150.129.141.232) 2017-11-13 12:51
      • 0
      • 0

      orosiin sait deer bsan sanagdana. manaid aptekt bdag gej uu????

      Хариулах

    • Ням

      (211.238.85.135) 2017-11-11 22:47
      • 0
      • 0

      Хлорфиллипт тос гэж байснаа сүүлд нь уусмал болчих юум.Энэ 2 эмний аль нь уусмал аль нь тос юум бэ?!Мэдээлэлээ зөв өгч байвал зүгээрсэн. Уг нь их л хэрэгтэй мэдээлэл байна. (димексит, Хлорфиллипт)

      Хариулах

    • Ням

      (211.238.85.135) 2017-11-11 22:47
      • 0
      • 0

      Хлорфиллипт тос гэж байснаа сүүлд нь уусмал болчих юум.Энэ 2 эмний аль нь уусмал аль нь тос юум бэ?!Мэдээлэлээ зөв өгч байвал зүгээрсэн. Уг нь их л хэрэгтэй мэдээлэл байна. (димексит, Хлорфиллипт)

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.201) 2017-11-06 03:58
      • 0
      • 0

      баярлалаа туршиж үзнэ

      Хариулах

    • sok

      (202.9.42.215) 2017-11-05 18:01
      • 0
      • 0

      Yamar uher shig yum be. Emiin san orood aw l da

      Хариулах

    • Ser.od

      (202.9.41.190) 2017-10-30 19:28
      • 0
      • 0

      Uneheer urgasn yasand snu.abmaar bn.haanaas .une hed ve

      Хариулах

    • Bat-Ulzii

      (202.9.41.59) 2017-10-14 08:28
      • 0
      • 0

      Uusmal haanaas abah be?

      Хариулах

    • Хандаа

      (139.5.219.150) 2017-10-13 18:26
      • 0
      • 0

      Маш хэрэгтэй зөвлөгөө бна гэхдээ 2бэлдмэл нь аптект бдаг юм болов уж

      Хариулах

    • Зочин

      (202.21.110.234) 2017-10-10 08:36
      • 1
      • 0

      уусмал хаанаас авах вэ

      Хариулах

    • nara

      (202.72.245.122) 2017-10-04 15:37
      • 0
      • 3

      ene uusmal ni hna bdg yum boloo ? medeh hvn bn uu ?

      Хариулах

    • Нарантуяа

      (202.70.46.208) 2017-10-04 09:46
      • 0
      • 0

      хаанаас энэ эмийг авах вэ

      Хариулах

    • Ч.Оргилмаа

      (103.9.90.130) 2017-10-03 16:28
      • 0
      • 0

      баярлалаа хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа

      Хариулах

    • найдаа

      (202.70.46.229) 2017-10-03 10:04
      • 0
      • 0

      Сайхан мэдээлэл бн баярлалаа

      Хариулах

    • oyun

      (202.70.46.218) 2017-10-02 14:19
      • 0
      • 0

      ene uusmal emiin sand bdg yumuu

      Хариулах