С.Ганбаатар ардуудаас 10 тэрбумыг босгоно

Twitter Print
2017 оны 05-р сар 30-нд 18:18 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хандивын дансаа зарлаж, мэдээлэл хийлээ.

С.Ганбаатар “Бид олигархи, оффшор данстай уул уурхайн үндэстэн дамнасан корпорацуудаас хэзээ ч мөнгө авахгүй. Харин ард түмнийхээ дэмжлэгт найдаж хүн болгон мянга мянган төгрөг бололцооныхоо хэрээр хандивлахыг хүсэж, хандивын дансаа өнөөдөр зарлаж байна. Маргаашаас эхлээд Нарантуул зах болон өөр олон байгууллагаар явж хандиваа цуглуулна” хэмээв.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч намдаа 10 тэрбум төгрөгийн хандив өгөх босготой. Тэгэхээр 10 тэрбум төгрөгийн босгыг давсан С.Ганбаатар МАХН-д өгөх хандиваа ард түмнээс босгох нь. Ядарсан ард түмнээ ийм их хөрөнгөтэй гэж бодож байгаа энэ хүн "тэнгэр"-ээс унасан байж таарна. 

Харин өөрөө бол УИХ-ын гишүүн байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгээ нийтэд зарладаг байсан. Сүртэй гэгчийн хэвлэлийн хурал хийж, би ийм “цэвэрхэн”, ямар ч авлагагүй, газаргүй гээд л ил тодоор мэдээлдэг байсан. Тодруулбал сарын цалин нэг сая 267 мянган төгрөгийн цалинтай. Үүн дээрээ онцгой нөхцөлийн нэмэгдэл нэмэгдээд нэг сая 648 мянган төгрөг болдог. Хөрөнгө бэлийн хувьд УИХ-ын бусад гишүүд шиг өндөр үнэтэй, хувийн хауст тухалдаггүй 70 сая төгрөгийн үнэтэй угсармал бетонон орон сууцанд амьдардаг, 17 сая төгрөгийн үнэ бүхий 2011 оны Toyota RAV-4 автомашин унадаг. Өөрийн эзэмшлийн газаргүй, өвлөж авсан гурван сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хөөрөг, хурдан удмын 3 адуу, 50 үхэр, 30 ямаатай хэмээн ХОМ-тээ бичжээ.

Хэрвээ энэ мэдүүлэг үнэн бол С.Ганбаатарт МАХН-д өгөх 10 тэрбум төгрөг байтугай нь байхгүй.

Тэгэхээр С.Ганбаатар МАХН-д 10 тэрбум төгрөгөө яаж төлөх вэ. Ард түмнээсээ цуглуулчихлаа гээд гаргаад өгөх комбинаци зохиож байгаа бол АТГ-ынхан түүнийг шалгаж, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг лавлах хэрэгтэй.

Эсвэл ард түмнээ ийм баян болчихсныг би мэдэхгүй яваад байна уу...

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.22.77) 2017-05-30 23:29
      • 0
      • 1

      Estoi soliotoi hun baina ard olon bidniig doromjlood baina uu bidnres mungu abch erenhii bolno gene uu tiim mungu ni algaa td neg tugrug ch abahgui enhboldig songonoo

      Хариулах