Фитч агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

Twitter Print
2017 оны 05-р сар 30-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

 

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ Фитч агентлаг 2017 оны 5 дугаар сар 28-ний өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан шийдвэрийн дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ.

ОУВС-аас МУ-д хэрэгжүүлэх хөтөлбөр нь Фитч агентлагийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зэрэглэл тогтоох нөхцөлд Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В- Тогтвортой” ангилалд хадгалах үндэслэл болсон байна.

Мөн энэхүү хөтөлбөр нь дунд хугацаанд Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж үзжээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.