Түрээслэгчид 800 сая төгрөгийн хохирол амсчээ

Twitter Print
2017 оны 05-р сар 29-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд байрлах “Велл март” худалдааны төвд өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд гал гарчээ. Галын улмаас тус худалдааны төвийн хоёрдугаар давхар нь бүрэн шатсан бөгөөд бараа, материалаа галд алдсан худалдааны төвийн түрээслэгчид өнөөдөр /2017.05.29/ мэдээлэл хийлээ.

Гал гарснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч хохирогчдын төлбөрийг барагдуулаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаанд ахиц дэвшил гараагүй гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр хэлэв.

Уг байгууламжийн эзэн, түрээслэгч нарын хооронд хийсэн гэрээнд 08:00-20:00 цаг хүртэл эд бараагаа алдвал түрээслэгчид, оройны 09:00-22:00 цагийн хооронд эд бараагаа алдвал түрээслүүлэгч компани бүрэн хариуцна гэж заасан байдаг аж. Галын дуудлагыг 2017 оны хоёрдугаар сарын 07-ны шөнийн 02:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, Гал түймрийг унтраасан байдаг.

Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлснээр тус худалдааны төвийн хоёрдугаар давхрын 40 орчим лангуу бүхэлдээ галд автсан. Тус лангууг түрээслэн худалдаа эрхэлдэг байсан 36 хүн 20-100 гаруй сая төгрөгийн хохирсон болохыг хэвлэлийн хуралд оролцсон хохирогчид хэлж байна. Хохирогчдын нийт хохирол 800 гаруй сая төгрөг болж буй аж.

Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 138.2 буюу Хөдөлмөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хоёр давхрын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан аж.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэст шалгаж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.120) 2017-05-30 01:49
      • 0
      • 0

      УИХ гишүүн Ундармаагаас хохиролоо авцгаа ...

      Хариулах