Ёкозуна Хакухо тэмцээнийг ганцаараа тэргүүлсээр байна

Twitter Print
2017 оны 05-р сар 25-нд 20:51 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 5-р сарын Нацу башёгийн 12 дахь өдөр Токио хотноо болж өнгөрлөө.

Аварга болоод удаагүй байгаа Кисеносатогийн хувьд зүүн мөрний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадалгүй тэмцээнийг дундаас нь орхисон юм. 

Харин Ёкозуна Хакухо болон Ёкозуна Харүмафүжи нар энэ башёд бэлтгэл сайтай байгаа харагдаж байна. Ёкозуна Хакухо өнөөдөр давснаар 12 өдрийн дараах байдлаар ганц ч унаагүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Харин Ёкозуна Харүмафүжи түүний араас 1 унаатай нэхэж байна. Тэдний араас Окэки Терүнофүжи, Сэкивэкэ Такаяасү, Ура нар тус тус хоёр унаатай нэхэж байна. 

Ёкозуна Какүрюүгийн хувьд бэртлийн улмаас тэмцээнийг өнжих шийдвэрийг тэмцээний 5 дахь өдөр гаргасан юм. 

Өндөр цолтнуудын амжилтыг 12 өдрийн дараах байдлаар танилцуулъя.

Ёкозүна Хакухо 12-0

Ёкозүна Харүмафүжи 11-1

Озэки Тэрүнофүжи 10-2

Озэки Гойэдо 7-5

Сэкивакэ Такаяасү 10-2

Сэкивакэ Тамаваши 9-3

Сэкивакэ Котошогику 4-8

Нацу башёгийн 12 дахь өдрийн тоймыг эндээс үзнэ үү. 

М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.