Т.Аюурсайхан: Тамхины наймаанд орж, "тааламжгүй этгээд"-ээр тодорсон Л.Пүрэвсүрэнг дэмжихгүй

Twitter Print
2017 оны 05-р сар 25-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, А.Баттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилсон.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Элчин сайдад томилогдож буй хүмүүст дараах зүйлсийг дахиж, саналаа хэллээ. Тэднээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Л.Пүрэвсүрэнг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хэд хэдэн ноцтой баримт дэлгэн хурцаар шүүмжилж, түүнийг Элчин сайдад дэмжих ямар ч боломж байхгүй гэлээ.

Тэрбээр "Швейцарьт суух элчин сайдад Л.Пүрэвсүрэн гэдэг "луйварчин"-г дэмжихгүй. Европын холбоонд "хар тамга" даруулсан дуулиант дипломатч байсан. Төрд "Ховч хар" нэртэй жудаггүй нөхөр. Тамхины наймаанд оролцож, улсын нэрийг гутааж, Европын холбоонд нэвтрэхээ эрхээ хасуулж байсан энэ хүнээс өөр боловсон хүчин алга гэж үү" гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.