Тархины цусан хангамжийн хямрал буюу инсульт

Twitter Print
2018 оны 10-р сар 27-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Тархины зарим хэсгийн цусан хангамж дутагдах буюу судас агших, бөглөрөх, хагарах зэргээс цусны  урсгал саатаж, тархинд очих хүчилтөрөгч, илч, тэжээл дутагдан тархины эд эс гэмтэнэ. Энэ нь цусан хангамжийн дутагдал (ишеми), цус харвалт гэсэн 2 ойлголтыг багтаана.

Цусан хангамжийн дутагдал - Тархины ямар нэг хэсэгт артери тромб ба атеросклерозын товруугаар бөглөрсөнөөс тэр хэсэгт очих цусны урсгал саатсанаар үүснэ.                                       .

Цус харвалт - Артерийн судас хагарах ба атеросклерозын процессын гvн өөрчлөлтийн улмаас тархинд цус харваснаас vvснэ.

Атеросклероз нь тархины цусан хангамжийн хямралын vндсэн шалтгаан болдог. Тархины цусан хангамжийн хямралын vед тархины гэмтсэн хэсэг үхжиж, энэ хэсгийн хяналтанд байдаг үүрэг vйл ажиллагаа алдагдана.

Тархины vечилсэн цусан хангамжийн хямрал гэж байх ба энэ нь судасны агшилт болсны улмаас хэсэг хугацаанд цусны эргэлтийн хямрал үүсдэг. Энэ vед хэд хоног vйл ажиллагаа алдагдсан шинж илэрч байгаад бүрэн сэргэнэ. Энэ хямрал нь хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол цус харвалт боллоо шүү гэдгийг анхааруулсан дохио болдог.

Тархины цусан хангамжийн хямралын vед гарах шинж нь тархины ямар хэсэг гэмтсэнээс хамаарна.

Дараах үйл ажиллагаа алдагдана:

-Хөдөлгөөн (нэг гар эсвэл нэг хөл,  хоёр гар эсвэл хоёр хөл, нэг талын хөл, гар, нэг талын гар нөгөө талын хөл, бүх мөч зэрэг)

-Хүрэлцэхүйн мэдрэл (хvрэлцэх мэдрэхүй, өвдөлт, халуун хүйтний мэдрэхүй) биеийн янз бvрийн хэсэгт алдагдах,

-Хараа, сонсгол, яриа (жишээлбэл: авиаг чөлөөтэй дуудах боловч яриа утга учиргvй байх, ярих боловч ойлгохгvй байх,  ярихгүй буюу ам, хөл хөдөлгөөнгүй байх г.м) Инсульт болох үед тархины зарим эс нь үхэх ба зарим нь гэмтлийн бүсэд байна.  Хэсэг  хугацааны  дараа  цусны эргэлт  хэвийн болсон үед эдгээр эс нь сэргэж ажиллаж эхлэнэ.     

Инсультээс сэргийлэх нь: Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчнийг эмчлэх ба тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай

Харвалтын эрсдэлт хүчин зүйлс:

-Артерийн даралт ихсэх өвчин, Чихрийн шижин, Зүрх судасны өвчин  улаан эсийн тоо олшрох нь цус өтгөрч нөжөрдөг, насжилт, удамшил, тамхи таталт, архины хэт хэрэглээ, цаг уурын байдал /атмосферын даралтын огцом хэлбэлзэл, хэт халуун,  хүйтэн агаарын хэмийн өөрчлөлт /, нийгмийн байдал ядуурал, сэтгэл зүйн дарамт, бухимдал зэрэг хүчин зүйлё нөлөөлнө.

1.Хоолны  эмчилгээ

Давсгүй, өөх тос багатай калорлог, шингэц сайтай хоол байх ёстой. Өвчтөн хүнд үед гуурсаар  хооллоно.

2.Дэглэм  эмчилгээ

  • Өвчтөнийг  эмнэлэгт  хэвтүүлэн  эмчлэх  шаардлагатай. Хэрэв өвчтөний  биеийн байдал нэн хүнд гүн комын байдалтай, зүрх судасны хурц дутагдал байвал тээвэрлэхийг хойшлуулан газар дээр нь яаралтай арга хэмжээ авах

  • Эхний 3 хоногийн хугацаанд хэвтрийн дэглэм сахиулах

  • Хөдөлгөөний дэглэм ялангуяа саажилтай гар хөлийн байрлалыг зөв байрлуулах иллэг  хөдөлгөөн эрт хийх  нь хамгаас чухал ингэснээр саажилт үүсэхгүйгээр эдгэрэх нөхцөлийг бий  болгох сайн талтай.

3. Нөхөн сэргээх эмчилгээ

  • Сэргээн  засах  эмчилгээг  ялангуяа  инсультийн  эхний  6 сард  тасралтгүй  явуулах шаардлагатай.

  • Эхний цагаас эхлэн гар, хөлийн байрлалыг зөв байрлуулах

  • Хөнгөн иллэг хийх, тромбо үүсэхээс урьдчилан сэргийлэх боолт хийж 1,5-2 цаг  тутам суллах

  • Хөдөлгөөний хөнгөн дасгалаас эхлэн хийлгэж үе шатуудад тохируулан  хэрэглэх нь хамгийн их үр дүн өгнө

4. Сэргийлэлт

Инсультийг  нөхцөлдүүлэгч хүчин  зүйлсийг / артерийн гипертензи, гипер липидеми, таргалалт, 

  • Хөдөлгөөний хомсдол, тамхидалт

  • Мэдрэлийн цочрол, стресс /бууруулж, эрүүлжүүлэх арга хэмжээ авна.

Баянгол эмнэлгийн Мэдрэлийн их эмч Ж.Оюунчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.