Цаг уурчид энэ зун хэт хална гэлээ

Twitter Print
2017 оны 05-р сар 24-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн жил эхэлсэн ер бусын байгалийн үзэгдлүүд 2017 ч үргэлжилж биднийг гайхашруулах нь гэж Дэлхийн цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд сануулж байна. Энэ жилийн эхний хагаст ер бусын халуун ба хүйтрэлт зарим газар тохиолдсон.

Мэргэжилтнүүд Перуд болсон үерийг санууллаа. Тэр үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэн юм. Тахианы өндөг шиг том мөндөр Америкад орж асар их хохирол амсуулсан.

Энэ жил тэр бүгд үргэлжлэх гэнэ. Тухайлбал, 2017 онд дэлхийн гурван бүсэд ган, үер болох ажээ.

Даяарчлалын дулаарал Арктикийн амьтан ургамлыг сүйрүүлж байна. Цаг уурчдын уламжлалт ойлголт, шинжлэх ухаанаар судлагдсан зүйлүүдээс давсан өөрчлөлт дэлхийд гарч байна гэж Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг судлах дэлхийн хөтөлбөрийн захирал Дэвид Карлсон ярьжээ.

Энэ жилийн хоёрдугаар сард АНУ-д 11 мянга орчим температурын өөрчлөлт бүртгэгджээ.

Австралид халуу шатаж байна. Харин Хойд Африкт эсрэгээрээ хүйтэн байна. 

Энэ жил дэлхий дахинд хур тунадас багатай, хэт халалттай зун болно гэж цаг уурчид сануулсаад байгаа. 

Эрдэмтэд энэ зуны халуунд бэлэн байхыг сануулжээ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.