МУГТ Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарын 5 бөх Якутад бэлтгэл хийнэ

Twitter Print
2017 оны 05-р сар 24-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 12-15-ны өдрүүдэд ОХУ-ын Назрань хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болохоор тов гарсан.

Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд ОХУ, Казакстан, Монгол гэсэн гурван орны бөх хамтран бэлтгэл хийхээр болсон бөгөөд Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдэд хамтарсан бэлтгэл хийх хүсэлт хүргүүлсэн байна.

Үүний дагуу:

1.ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, МУГТ Г.Мандахнаран

2.ДАШТ-ий хүрэл медальт, ААШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир

3.ААШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, ОУХМ З.Занабазар

4.Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга

5.“Монголиа Опен-2017” ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Н.Амарсайхан гэсэн таван тамирчин гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт Якутад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад хөл тавиад байна.

Якут, манай улсын бөхчүүдээс гадна Казахстан эрэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Сахад очоод байгаа юм. Манай бөхчүүдийн хувьд ялгаагүй зургадугаар сарын 10-11-нд болох сонгон шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэл болж байгаа юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.