Ажаа гэгээн өндөр настны өдөр өнжүүлэх газар байгуулна

Twitter Print
2017 оны 05-р сар 23-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Хөх нуураас тодорсон монгол Ажаа гэгээн ЭХЭМҮТ-д 75 ортой "Цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг”-ийг 2014 онд үнэ төлбөргүй барьж хүлээлгэн өгч буян үйлдэж байсан билээ.

Мөн тэрбээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд буй нэг давхар дан барилгыг засварлаж, Өрхийн эмнэлэг болгож өгч байсан. Тэрбээр барилга, угсралтын "Тэргүүн чансаа” ХХК-тай нягт хамтран ажилладаг бөгөөд 6.2 тэрбумын өртөгтэй Цусны төвийн барилгыг тус барилгын компани 3.5 тэрбумд багтаан барьж өгч, буян дээр давхар буян хийсэн юм. Өрхийн эмнэлгийн засварыг ч мөн үнэ төлбөргүй хийж, Ажаа гэгээнд хүлээлгэж өгч байсан түүхтэй.

Тэрбээр АНУ-дамьдардаг бөгөөд Калифорни мужид амьдардаг монголчуудын холбоо буюу Бэй Аэриагийн монголчуудын холбоонд саяхан зочлохдоо "Яармагт буй газартаа өндөр настны өдөр өнжүүлэх газар байгуулах санаатай байгаа” тухайгаа ярьжээ.

Яармагт буй газар гэдэг нь дээр дурдсан Өрхийн эмнэлэг бүхий Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр юм. Ажаа гэгээний Монголоо гэсэн сэтгэл, буян үргэлжилсээр байх бололтой. Энэ тухай Калифорни мужид оршин суудаг түүхч, доктор Ширчингийн Баатар цахим хуудсандаа оруулсан байна. 

Тэрбээр ""Нүүдэлчдийн соёл" цувралаараа Ажаа гэгээнтнийг урин уулзаж, айлтгал сургаалыг нь сайтар сонслоо. Яармагт буй газартаа өндөр настны өдөр өнжүүлэх газар байгуулах санаатай байгаа гэнэ. Ямар их буянтай сайхан үйлс вэ? Гэгээнтний намтар, хятад, англи, монгол, худам үсэг, япон, орос, польш хэлээр хөрвүүлэгдсэн байна. Япон хэлээр, худам монгол үсгээр 11 сард, орос, польш хэлээр дараа жил хэвлэгдэх ажээ. Ажаа гэгээнтэн манай холбооны соёлын төвд анх удаагаа заларч буй бөгөөд санал сэтгэгдлийн дэвтэрт "Бэй Аэриагийн ахан дүүс монголчууд маань эрүүл энх, аз жаргалтай амьдарч, соёлоо сайхан тээн авч явж, холбооныхоо ажил үйлсэд сайн туслаарай. Энд өсөж торниж буй хүүхдүүд маань монгол соёлоо хайрлаж, боловсролтой сайхан хүмүүс болж, аав ээжээ жаргааж, улс орноо мандуулж, цаг ямагт арван тавны тэргэл саран мэт өөрөө гэрэлтэж, бусдыг гэрэлтүүлж яваарай" хэмээн ерөөл бичвэй" хэмээжээ.

Гэгээнтний буяныг дагаж, буян үйлдэх хүний тоо үржин олшрох болтугай.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • даваа

      (103.229.122.242) 2017-05-23 22:33
      • 0
      • 0

      Баярлалаа тандаа урт наслаж удаан жаргаарай

      Хариулах

    • оогий

      (49.0.212.85) 2017-05-23 18:06
      • 0
      • 0

      Баярлалаа, танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайхан сэтгэл гаргаж ингэж өгөөмөр тусламж дэмжлэг үзүүлдэг хүн ховорхон болсон цагт үнэхээр баярламаар мэдээ байна. Үр хүүхэдгүй , байсан ч асарч хардаггүй хөгшид үнэхээр олон байдгиймаа,

      Хариулах