Д.Эрдэнэбат: МАН бүтэн жилийн хугацаанд 7 төрлийн татвар нэмсэн, ОУВС-д орсон, эдийн засгийг дордуулснаас өөр юу ч хийсэнгүй

Twitter Print
2017 оны 05-р сар 22-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг батлах юм бол үүнийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг давхар баталж гаргах хэрэгтэй. 2016 оноос хойш төрийн албаны хөдөлгөөнд 22235 хүн халагдсан байна. 3100 хүн тэтгэвэрт, 7700 хүн өөрийн хүсэлтээр, 5200 хүнийг өөр ажилд шилжсэн гэж байгаа. Төрийн албанд боловсрол мэдлэгтэй залуучуудыг орох боломжийг нээж өгөх ёстой. Дараагаар нь улс төрийн албан тушаалтан гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Төрийн албан хаагчдын эдийн засаг, нийгэм, ажлын баталгааг 100 хувь хангах хэрэгтэй байна.

УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтаар “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулах” гэснийг хассан. Тэгээд УИХ-ын 30 дугаар тогтоолыг гаргасантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэгт иргэн О.Алтангэрэл гэдэг хүнээс бичиг ирсэн. Дээрх УИХ-ын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн.  Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын талаарх заалтыг зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д хандахад  шаардлагатай мэдээллээр хангана уу гэсэн хүсэлт ирсэн. Бид бүлгийн хуралдаанаар хэлэлцээд шаардлагатай мэдээллээр хангах нь зүйтэй гэж бодсон.

Мөн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд эрх баригчдын пиар хэрээс хэтрээд байна. Монголын ард түмний улс төрийн тоолуур УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тоологдсон. Бүтэн жилийн хугацаанд 7 төрлийн татвар нэмсэн, ОУВС-д орсон, эдийн засгийг дордуулснаас өөр юу ч хийсэнгүй. Үр дүн байхгүй байна. МАН амлалтаа биелүүлээгүй бүтэн жил өнгөрлөө. Сүүлийн үед АН-ыг харлуулах гэсэн улс төрөө зогсоох хэрэгтэй. Эдийн засаг сэргэж, хүн амын орлого өслөө гэх мэдээлэл их явдаг боллоо.  7 төрлийн татвар нэмж, нүүрсний үнэ өссөнөөс эдийн засаг 4.1хувь өссөнөөс биш иргэдийн орлого нэмэгдээгүй. Татвар нэмчихээд иргэдийн орлого хаанаас нэмэгдэх юм бэ.

Бүтэн жил ард түмний амьдрал дээшилсэнгүй. Үүгээрээ бид хожихгүй гэдгийг эрх баригчдад сануулах хэрэгтэй гэж үзэж байна хэмээлээ. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар мэдээлэл хийв. “Шүүхээс хэрэг буцдаггүй заалтыг төсөлд оруулсан байсныг өөрчилжээ. Энэ хуулийн төсөлд хүний эрх зөрчсөн 10 гаруй заалт байсан. Тиймээс АН-ын бүлэг завсарлага авсан. Хуульд хүний эрхийг дээдэлж, шударга ёсыг баталгаажуулахыг зорьсон” хэмээлээ.  Ийнхүү тэд мэдээлэл хийсний дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Приус маркийн машиныг татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Харин өнөөдөр Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

-Приус машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг пиар руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар туглагатай гээд байна. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу гэж бодож байгаа. Д.Эрдэнэбат санаачилсан уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс  төрийн хандлага гаргаач ээ гэж үзэж байгаа. Эрх баригчид хумхын тоосын чинээ асуудлыг ч улстөржүүлж байна.

-Ирцийн асуудлаар О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын тухайд...?

-Ирцийн тухайд эрх баригчид 65 гишүүнтэй. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Чуулганы танхимд МАН-ын 15,  АН-ын 4 гишүүн сууж байхад АН-ыг 9 гишүүн бүгдээрээ байх ёстой гээд байх юм.  Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрах юм. АН руу дайрахаа боль. АН руу дайрч байтал ард түмний амьдрал хэцүүдлээ. 

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • цогоо гуй

      (202.9.40.43) 2017-05-22 14:23
      • 0
      • 0

      Анруу дайрч оноо авч байх юм та нар өөрснөө олигтой юм хии нөгөө нам руугаа бүх муу юмаа чихэх юмаа өөрснөө юу хииж байна сая хужааруу яваад юу хиисэн баахан мөнгө зээлэх шиг боллоо нэг л өдөр хужаа блчихв дээ харилцан ашигтай ажилмаар байх юм юухиисэн бүү мэд тачин тамсаг монгод ашигтай болгож чадсан юмуу нэг лудаа нэр төрөө сэргээх юм хиидэг хүмүүс шүү та нар бол

      Хариулах