Өнөөдөр манай волейболчид хүрэл медалийн төлөө тоглоно

Twitter Print
2017 оны 05-р сар 25-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Буянт-Ухаа" спортын ордонд волейболын Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Тус тэмцээн манай оронд хоёр дахь удаагаа болж байгаа нь энэ юм. Тэмцээнд найман баг оролцох байсан ч тэмцээний урд өдөр БНХАУ-ын баг мэдүүлгээ буцааснаар тоглолтын хуваарьт бага зэрэг өөрчлөлт орж Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохиож буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж байна.

5-р сарын 21-ны ням гарагт манай шигшээ баг Макаогийн багтай тоглож, 3:0-ээр буулган авсанаар өнөөдөр тивдээ хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор ордог БНСУ-ын багтай тоглох болсон юм. БНСУ-ын баг тэмцээний эхний өдөр Макаогийн багийг мөн 3:0-ээр хожсон билээ.  

Энэхүү тэмцээний даваа гарагийн сүүлийн тоглолт Монгол, БНСУ-ын шигшээ багуудын хооронд болж, 2:3 гэсэн оноогоор манай баг хожигдсоноор хэсгээсээ хоёроор гарлаа. БНСУ-тай хийсэн эхний тоглолтод манай шигшээ багийнхан 25:19-өөр илүүрхсэн. Харин хоёрдугаар үеийн тоглолт тун ширүүн болж, 24 онооноос эхэлж нэг нэгээр тэнцэж явсаар Монголын шигшээ баг 28:30 харьцаагаар БНСУ-ын багт хожигдов. Гуравдугаар үеийн тоглолтод мөн 21:25 харьцаагаар ялагдлаа. Дөрөвдүгээр үеийн тоглолт ч өрсөлдөөнтэй болж, Э.Алтангэрэлийн довтолгоо 25 дахь оноог авснаар манай баг 25:22-оор тоглолтын харьцааг тэнцүүлж чадсан. Гэсэн ч шийдвэрлэх тавдугаар үед 9:15 харьцаагаар БНСУ-ын багт хожигдсон.

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Тус тэмцээнд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж A хэсгийн тэргүүн байраар Япон, B хэсгийн тэргүүн байраар БНСУ багууд шалгарсан юм.

Өчигдөр тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолт болж, манай эрчүүд Японы багт 3:0-ээр хожигдлоо. Японы баг өнөөдөр Тайваньтай алтан медалийн төлөө (15:00 цагт) тоглох бол манайхан БНСУ-ын багтай хүрэл медалийн төлөө (13:00 цагт) өрсөлдөх юм. Манай баг БНСУ-ын багтай хэсгийн аваргын төлөөх тоглолтод 3:2-оор дийлдээд байв. Тэмцээний энэ өдөр медалийн хоёр тоглолт болохоос гадна тавдугаар байрын төлөө БНАСАУ-Макаогийн баг (11:00 цагт) тоглох юм байна.

Дашрамд сонирхуулахад, 1998 оноос хойш зохион байгуулж байгаа уг тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарч байв. Зүүн Азийн АШТ-ий шигшээ тоглолтууд 23-нд болно. 


volleyball

Манай эрчүүд өнөөдөр БНСУ-ын багтай тоглоно

Манай эрчүүд өнөөдөр БНСУ-ын багтай тоглоно

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.