Хакухо, Харүмафүжи нар тэмцээнийг ганц ч унаагүй тэргүүлж байна

2017 оны 05-р сар 19-нд 18:12 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 5-р сарын Нацу башёгийн 6 дахь өдөр Токио хотноо болж өнгөрлөө.

Аварга болоод удаагүй байгаа Кисеносатогийн хувьд зүүн мөрний бэртлийн улмаас төдийлөн сайн барилдаж чадалгүй 6 өдрийн дараа 2 унаад байна. 

Харин Ёкозуна Хакухо болон Ёкозуна Харүмафүжи нар энэ башёд бэлтгэл сайтай байгаа харагдаж байна. Тэрээр 6 өдрийн дараах байдлаар хоёулаа ганц ч унаагүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэдний араас Сэкивэкэ Такаяасү, Оношо, Дайшомару нар тус тус нэг унаатай нэхэж байна. 

Ёкозуна Какүрюүгийн хувьд бэртлийн улмаас тэмцээнийг өнжих шийдвэрийг өчигдөр гаргасан юм. 

Өндөр цолтнуудын амжилтыг 6 өдрийн дараах байдлаар танилцуулъя.

Ёкозүна Хакухо 6-0

Ёкозүна Харүмафүжи 6-0

Ёкозүна Кисеносато 4-2

Озэки Тэрүнофүжи 4-2

Озэки Гойэдо 4-2

Сэкивакэ Такаяасү 5-1

Сэкивакэ Тамаваши 4-2

Сэкивакэ Котошогику 1-5

М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.