“Маамуу” хүүхэлдэйн киног дохионы хэлээр үзүүлнэ

2017 оны 05-р сар 19-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

"Монгол контент" ХХК-ийн “Маамуу” үндэсний төслийн хүрээнд залуу уран бүтээлчид Монголын анхны олон ангит хүүхэлдэйн киног бүтээж байна.

Өнөөдрийн байдлаар “Маамуу” хүүхэлдэйн киноны дөрвөн ангийг дуусгасан бөгөөд Эх үрсийн баярыг угтаж сонсголын бэрхшээлтэй болоод зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. 

Энэхүү ажиллагаанд 140 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах бөгөөд хүүхэлдэйн киног дохионы хэлтэйгээр хүргэх юм. 

Хүүхэлдэйн киног энэ сарын 25-нд iCinema кино театрт толилуулна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.