Азийн анхны балетын компани “Токио Комаки балет” Монголд тоглоно

Twitter Print
2017 оны 05-р сар 19-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

Монгол -Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд Азийн анхны балетын компани болох Японы “Токио Комаки балет”-ын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирэх гэж байна. Тэд Монголд анх удаа Игорь Стравинский “Галт шувуу” , мөн Фредерик Шопены “Шопениана”  балетыг толилуулах юм. Тоглолтонд урилгаар МУГЖ Соёлын элч Д.Алтанхуяг оролцоно.

“Токио Комаки балет” компани нь Япон улсын анхны балетын компани бөгөөд 2016 онд 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус компани УДБЭТеатртай хамтын ажиллагаа эхэлснээс хойш хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээсэн байна.

Бидний тоглолтын зорилго бол балетын урлагаар дамжуулан соёлын хамтын харилцаа болон Япон, Монгол 2 улсын ард түмний харилцан бие биенийгээ ойлгож мэдэх энх тайван, эв найрамдлыг улам гүнзгийрүүлэхийг зорьж байгаад оршино хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Монголын үзэгч олонд толилуулах гэж байгаа “Галт шувуу” бүжгэн жүжгийн хөгжмийг Игорь Стравинский бичиж ,Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” группын бүжигчид 1910 онд Парисын театрт анх удаа тоглосон бүтээл юм. “Токио Комаки балет” компани 1954 онд энэхүү бүжгийн жүжгийг Токиод анх удаа тайзнаа толилуулж танилцуулсан түүхтэй гэнэ.

Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээнд зориулж Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа анх удаа “Галт шувуу” балетыг толилуулах гэж байгаа нь энэхүү тоглолтын нэгэн онцлог юм. Тоглолтын нэг хэсэг болсон “Шопениана ” балетын хувьд С.П Дягилевийн удирддаг байсан “Русь балет” групп 1909 онд дэлхийд анх удаа тайзнаа тоглосон бол “Токио Комаки балет”компани 1949 онд Японд анх удаа тоглосон уран бүтээл юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.