Хараач, Австри улсын ерөнхийлөгч ажил руугаа алхдаг байх нь...

Twitter Print
2017 оны 05-р сар 19-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Энэ зурганд сум заан тэмдэглэсэн, буурал үстэй, үүргэвчтэй цүнх үүрчихсэн, гартаа өдрийн хоолоо барьчихсан нөхрийг харж байна уу?

Мэдээж ийм хүмүүстэй гудамжинд их таардаг, тийм ч содон зүйл биш ч энэ зурган дээрх хүн бол зүгээр нэг оффисын ажилтан биш харин Австри улсын Ерөнхийлөгч Александер Ван дер Беллен юм.

Тэрбээр төв зам хаан хар машинуудыг цувуулж, олон хүнээр биеэ хамгаалуулж, иргэддээ садаа учруулахгүйгээр зүгээр л олны дунд өөрөө алхаад л ажил руугаа явж байна.

Александер Ерөнхийлөгч бум бужигнасан хотын гудмаар чимээгүйхэн ажил руугаа ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэж алхаж явна.

Харин энэ хүний удирдаж буй Австри улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь 385 тэрбум ам доллартай тэнцэнэ, нэг хүнд ногдох орлого нь 47,188 ам доллар, иргэдийнх нь сарын дундаж цалин 2785  ам.доллар. 

Австри улс нь дэлхийд хөгжлөөрөө 14-рт бичигддэг орон юм.

Орчуулсан Т.Баярбаясгалан
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.