Гэртээ сайхан амттан хийнэ гэдэг тэр чигээрээ аз жаргал

2017 оны 05-р сар 19-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Хөөрхөн хүүхдүүд, эр нөхрөө, гэртээ зочилж ирсэн найз нөхөд, хамаатан саднаа өөрийн хийсэн амттанаар дайлах шиг баяр, бахдал гэж юу байх билээ. Сайхан нарийн боов, амттан хийнэ гэдэг тэр чигээрээ аз жаргал бэлэглэж, срресс тайлдаг гайхалтай зүйл юм.

Гэрээс сайхан үнэр ханхалж... За, за болъё доо.

Харин энэ сайхан эзэгтэй нарт тус болох үүднээс хэрхэн хүний нүд булаам гоё хэлбэртэй, "хуруугаа ч идчихмээр" амттай болгох талаар 25-хан санаа өгье. Энэ бол та нарын гэр бүлээ хайрладаг хайрыг шагнаж буй бяцхан урамшуулал юм шүү. 

1.Олон давхарлаж амталсан энэхүү гайхамшигт ороомог бол эхлэн суралцагч нарт яг тохиромжтой эд. Маш амархан байгаа биз.

красивая выпечка. способы сворачивания теста

2.Жимсгэнэ бол амттанг чимэхээс гадна гайхалтай амт нэмдэг. Өглөөний цайнд янзтай. Харин та жимсгэнэ худалдаж аваад хөлдөөж нөөцөлөхөө мартаагүй биз?
красивая выпечка. способы сворачивания теста

3.Энэ шоколадан давхарга бүхий пирогийг ердөө л 15-хан минутанд хийж болно. Шоколаданад санаа зовох хэрэггүй дээ. Танд «Нутелла» байхад л хангалттай.
красивая выпечка. способы сворачивания теста

4.Амттай гуриланд ороож шарах шүүгээнд болгосон алим. Ямар сонсогдож байна. Амттай, эрүүл мэндэд тустай, лав л олон хүн гайхашрана даа.
красивая выпечка. способы сворачивания теста

5.Жижигхэн амттай талх буюу бидний нэрлэж заншсанаар булочкаг сонин, өвөрмөц хэлбэрээр сонирхолтой хийх арга. Бэлтгэсэн гурилаа нимгэн тос түрхэж давхрага гарган хуйлаад хэрчинэ. Хэрчсэн хэсгээ ганжингаар дунд нь дарахад л санаанд оромгүй гоё хэлбэр гарах нь.
красивая выпечка. способы сворачивания теста

6.Дөрвөлжин хэрчсэн гурилаа дөрвөн үзүүрээс нь зүслээ. Нэг үзүүрийг зурагт үзүүлсэн байдлаар голд нь дарна. Дунд нь жаахан амтлагч юмуу амталсан цөцгий дүүргээд дээрээс нь тал гүзээлзгэнэ тавилаа. Янзтай!
красивая выпечка. способы сворачивания теста

7.Олон давхрага бүхий сарнайнд хэн дургүй байх билээ. Голд нь амталсан аарц, жимсний нухаш, самрын үйрмэг, ногоо, бяслаг гээд юу идмээр байна, түүгээрээ дүүргэ. Олныг хийж буй бол олон төрлөөр хийж болно.
красивая выпечка. способы сворачивания теста

8.За бас нэг алимтай пирог хийх вариант. 
красивая выпечка. способы сворачивания теста

9.Дотор нь жимсний чанамал, аарц, шоколад гээд танд байгаа юу ч хийсэн болно доо. Гоё байгаа биз! 
красивая выпечка. способы сворачивания теста

10.Өдөр ба шөнө нэртэй энэ амттаныг хийхэд ямар хялбар байнаа. Өглөөний цайнд үнэхээр чамин хачир шүү.
красивая выпечка. способы сворачивания теста

11.Бас л гоё санаа. Дунд нь юу хийхээ эзэгтэй та өөрөө мэд.
красивая выпечка. способы сворачивания теста

12.Ийм хэлбэр нэг их олон таарахгүй дээ. Гэсэн ч хийхэд тун ч амархан байгаа биз. 
красивая выпечка. способы сворачивания теста

13.Гурилаа элдлээ, амталаа, нугалаад хуйллаа. Хоёр талаас нь зүслээ. Тэгээд яасан байх нь уу? Шүлжсэн байх нь.
красивая выпечка. способы сворачивания теста

14.Дрожж буюу хөөлгөгчөөр хөөлгөсөн гурилаар үзэмжтэй, амттай талх хийх бас нэг санаа. 
красивая выпечка. способы сворачивания теста

15.Дотор нь жимсний чанамал, «Нутелла» шоколад, за ер нь дуртайгаа л хий дээ. Гол нь маш гоё, амттай харагдаж байгаа биз. 
красивая выпечка. способы сворачивания теста

16.Талхыг хэн ер нь дандаа чихэрлэг байх ёстой гэж хэлсэн юм бэ. Хиам хийгээд үзье л дээ. Эрчүүдэд лав таалагдана даа.
красивая выпечка. способы сворачивания теста

17.Зочид хувцсаа тайлж, гараа угааж байхад л бэлэн болно. Гайхамшигт гурвалжин.
красивая выпечка. способы сворачивания теста

18.Дотор нь юу байгаа гээч. Нунтагласан төрөл бүрийн самар, үзэм, чавга гээд зөндөө олон зүйл хийж амталж болноо.
красивая выпечка. способы сворачивания теста

19."Сүүлхэн" жигнэмэгийг ингэж хийвэл бүр ч их шаржигнуулах дуртай хүмүүст их таалагдана.
красивая выпечка. способы сворачивания теста

20.Махан хавчуургыг ингэж хийж байсан уу? Үнэхээр янзтай. 
красивая выпечка. способы сворачивания теста

21.Зүгээр л даавуу хайчилж, эвхэж буй мэт санагдчихлаа. Үр дүн нь ч янзтай.
красивая выпечка. способы сворачивания теста

22.Амттай трубочки хийх шалгарсан арга.
красивая выпечка. способы сворачивания теста

23.Олон давхрага бүхий амттай тартыг ингэж хийж болно.
красивая выпечка. способы сворачивания теста

24.Бас нэг гоё хэлбэртэй булочкаг ингэж хийж бас болно.
красивая выпечка. способы сворачивания теста

25.Дээрх аргыг хэрэглээд ингээд хийчихвэл хүүхдүүд ямар их амтархан идэх бол...

Орчуулсан Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.