Хур тунадас багатай, хэт халуун зун болно

2017 оны 05-р сар 19-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Зуны дэлгэр цаг ирсэн ч Монгол орны дийлэнх нутгаар хур бороо багатай, гандуухан байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2017 оны зургадугаар сараас наймдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

ЗУРГАДУГААР САР

Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байх төлөвтэй. Зургадугаар сард Увсын зүүн, Ховд, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд хэсэг, Завханы нутгаар уур амьсгалын олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх гэнэ.

Харин Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Дорнодын хойд, Архангайн баруун хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгааг цаг уурчид сануулж байна.

ДОЛДУГААР САР

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байНА. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун хойд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Баяр наадам, амралт зугаалгын оргил цаг болох долдугаар сард Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Баянхонгорын өмнөд, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Ховд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байгаа аж.

НАЙМДУГААР САР

Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус, Баян-Өлгийн баруун, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Энэ сард Завхан, Булган, Сүхбаатарын зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун, Төв, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Дорнодын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Наймдугаар сард Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн баруун өмнөд, Ховд, Говь-Алтайн өмнөд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговь, Дундговийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.