Зүүн Азийн шилдэг багууд Монголд цугларлаа

Twitter Print
2017 оны 05-р сар 19-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. “Буянт-Ухаа” спортын ордонд болох тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Макао, БНАСАУ, Хонгконг, Монгол улсын Үндэсний холбоод оролцох юм.

Дөрөв дэх удаагийн тэмцээний 'А' хэсэгт БНХАУ, БНСУ, Макао, Монгол, 'В' хэсэгт Япон, Хонгконг, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан. Тэмцээний хуваарийн дагуу эхний тоглолт маргааш 13.00 цагаас “В” хэсгийн БНАСАУ-Хонгконгийн тоглолтоор эхлэх бол 19:00 цагаас Монгол-БНСУ-ын тоглолт болно.

Хэсэг:

  • А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, Макао

  • В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ

Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.20 (Бямба гариг, эхний тоглолт 13:00 цагаас эхэлнэ)

  • Хонконг vs БНАСАУ /B хэсэг/

  • Япон vs Тайвань /B хэсэг/

  • Макао vs БНХАУ /A хэсэг/

  • Монгол vs БНСУ /А хэсэг/

V.21 (Ням гариг)

  • Япон vs Хонконг

  • Тайвань vs БНАСАУ

  • Нээлтийн үйл ажиллагаа

  • Монгол vs Макао

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Баттөгс, туслах дасгалжуулагчаар М.Мягмарсүрэн нар ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд 'Эрчим', 'Хасу мегастарс', 'Алтайн барс', 'Тэнүүн-Огоо' багуудын шилдэг тамирчид багтжээ. Тодруулбал, Э.Сайханбаатар, Э.Алтангэрэл, Ч.Отгонбаяр, Б.Анхбаяр, М.Цэрэнбаатар, С.Бат-Эрдэнэ, З.Цэнд-Аюуш, А.Даваажаргал, Д.Билгүүн, З.Буянжаргал, Г.Эрдэмбилэг нарын тамирчид багтжээ. 

1998 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Эрчүүд хараахан медаль хүртэж чадаагүй байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.