"Солонгосын долоо хоног-2017" эхэллээ

2017 оны 05-р сар 23-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын ЭСЯ, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, KCBN TV хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байгаа "Солонгосын долоо хоног-2017" арга хэмжээ “Солонгын орон Солонгостой Монголд танилцах нь” сэдэвтэйгээр 5-р сарын 23-ны мягмар гарагаас 5-р сарын 28-ны ням гараг хүртэл Олон улсын Улаанбаатар их сургууль, Тэнгис кинотеатр, UB Palace зэрэг газруудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд:

5-р сарын 23, мягмар гараг

15:00 - Олон улсын Улаанбаатар их сургууль дээр "Quiz on Korea-2017" асуулт, хариултын тэмцээний Монгол улсыг төлөөлөх бүсийн ялагчийг тодруулах тэмцээнийг зохион явуулах бөгөөд ялагч нь ирэх 9 дүгээр сард БНСУ-ын KBS телевиз дээр зохиогдох "Quiz on Korea-2017" тэмцээнд оролцох эрхийн эзэн болно.

5-р сарын 24-ний лхагва болон 25-ны пүрэв гарагуудад

Тэнгис кинотеатрт Солонгосын кино өдөрлөг болох ба “Ахмад дайчин”, “Луйврын хот”, “Нууц даалгавар” гэсэн адал явдал, тулааны 3 киног үнэ төлбөргүй үзүүлнэ.

5-р сарын 26-ны баасан гарагаас 28-ны ням гарагийн хооронд UB Palace болон гадна талбайд Солонгос үндэсний урлагийн тоглолт, Солонгос үндэсний хувцас Ханбук загварын шоу, 2017 K-POP World Festival тэмцээн, K-POP концерт, Солонгосын үзэсгэлэнт газрууд болон Монгол–Солонгосын дипломат харилцааны 27 жилийн түүхэн сэдэвт фото зургийн үзэсгэлэн, Солонгос төрөл бүрийн үндэсний тоглоом, наадам зэрэг арга хэмжээ зохиогдоно. Эдгээрийг доорхи хуваариас нарийвчлан үзнэ үү.

5-р сарын 26-ны баасан гарагийн 20:00 цагт

-Нанта, Самүлнури буюу тариачдын хөгжим, Таеквондо, Солонгос үндэсний бүжиг зэрэг үндэсний урлагийн тоглолтын хамт Ханбук үндэсний хувцасны загварын үзүүлбэртэй бөгөөд уг шоу үзүүлбэрт ордны хувцаснаас эхлээд энгийн өдөр тутмын хувцас, эртний уламжлалт хувцаснаас орчин үеийн үндэсний хувцас хүртэл түүхэн үе шатаар хувцасны загварыг сонирхуулах юм. Энэхүү арга хэмжээнд Солонгосоос мэргэжлийн урлагийн баг болоод Ханбук үндэсний хувцасны алдартай дизайнер Монголд зочлон ирж оролцож байгаагаараа онцлог юм.

5-р сарын 27-ны бямба гарагийн 18:00 цагт

- K-Pop World Festival-д төлөөлөн оролцох Монгол улсын ялагчийг шалгаруулах тэмцээн болох бөгөөд тус тэмцээнд түрүүлсэн баг энэ оны намар БНСУ-ын Чонвон хотны зохион байуулагдах K-Pop World Festival үндсэн тэмцээн болох фестивальд оролцох эрхтэй болох юм.

5-р сарын 28-ны ням гарагийн 18:00 цагт

-Энэ оны Солонгосын долоо хоног арга хэмжээнд баяр хүргэн Монгол айлчлан тоглолт хийхээр Солонгосын K-Рop “Матилда” охидын хамтлаг болон Wild Duck хип хоп хамтлагийн тусгай тоглолтыг тайзнаа толилуулна.Энэхүү арга хэмжээг SBN телевиз Монгол орон даяар шууд дамжуулна.

5-р сарын 27-28 өдрүүдэд 14:00 цагаас эхлэн

-UB Palace задгай талбайд төрөл бүрийн үндэсний тоглолт болон Солонгос үндэсний хоолны өдөрлөг, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.

5-р сарын 28-ны өдөр 16:00 цагаас

-UB Palace задгай талбайд Кимчи хийх тэмцээн болох бөгөөд уг тэмцээнд оролцсон хүмүүст кимчи бэлэглэх болно.

UB Palace арга хэмжээний тасалбарыг 5-р сарын 26-ны баасан гарагт 17:00~19:30 цагийн хооронд UB Palace-ийн орох хаалган дээр үнэ төлбөргүй тараана.

БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.9.42.98) 2017-05-25 18:57
      • 0
      • 0

      5сарын26 өдөр хэд цагт юм бол ? Мэдэх хүн байна уу

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.195) 2017-05-19 09:30
      • 0
      • 2

      Mash goe arga hemjee boloh ni ee. Jaahan hol yum daa.

      Хариулах