Аса аварга Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охинд 2 өрөө байр бэлэглэв

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

Монгол түмний хайртай хүү, Мэргэжлийн сүмогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Манлай баатар Дамдинсүрэн түүний хүү Долсон вангийн тухай хийсэн нэвтрүүлгийг үзээд өөрийн цахим хуудаснаа доорх зүйлийг бичжээ.

"Эх оронч Манлай вангийн удмын эмээтэй холбогдох арга байна уу?"

"Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй... Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вэ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнээ!"

"Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгааг уламжлаарай. Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай!" хэмээсэн байна. 

Монголын тусгаар тогтнолын төлөө Бүх амьдралаа зориулж босоогоороо шоронд нас нөгчсөн баатарлаг Эх орончийн зээ охин Их аваргын буянаар ийнхүү хоёр өрөө байртай болжээ. 

Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.

1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Dulmaa

      (27.123.214.124) 2017-05-21 01:42
      • 0
      • 0

      ABARAGA tanidaa mash ih bayarlalaa.Tanii ur udam urgelj munhud mandan badarch yabah boltugai.

      Хариулах

    • Энхсайхан

      (119.40.98.77) 2017-05-19 12:43
      • 0
      • 1

      Эмээ танд чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье... Урт насалтж удаан жаргаарай :)

      Хариулах

    • Oyuna

      (103.57.92.168) 2017-05-19 09:37
      • 0
      • 1

      Eh oroniho baatarlag hvmvvsig martaagvi vr ach narig in demjsend bayarlalaa,awargaa!!!!! Tand az jargal hvsie

      Хариулах