Д.Төмөрхүлэг тэргүүтэй жүдочид ОХУ-ыг зорилоо

2017 оны 05-р сар 18-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Екатеринбург хотноо Гранд Слам буюу “Их дуулга” тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ. Манай улсаас энэ удаад эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй 60, 66 кг-д шилдгүүдээ илгээлээ.

Тэмцээнийг зохион байгуулагч орон онцгой эрх эдлэн жин тус бүрт дөрвөн тамирчнаа оролцуулах бөгөөд "Рио-2016" олимпийн аварга Беслан Мудранов /60 кг/, Хасан Халмурзаев /81 кг/ нар дэвжээндээ эргэн ирнэ. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн аварга Рафаэла Сильва зодоглохоор болжээ.

Багийн бүрэлдэхүүн:

ЭРЭГТЭЙ:

60 кг-д Ганбатын Болдбаатар /Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга/

Дашдаваагийн Амартүвшин /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/

66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг/Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт/, Довдонгийн Алтансүх /Азийн аварга, ОУХМ/

73 кг-д Ёндонпэрэнлэйгийн Басхүү /ОУХМ/, Бат-Эрдэний Пүрэвдаваа /ОУХМ/

81 кг-д Батмөнхийн Алтансүх /ОУХМ/, Баянмөнхийн Гаажадамба /ОУХМ/

90 кг-д Дэлгэрийн Цэрэнням /ОУХМ/

+100 кг-д Баттулга Тэмүүлэн /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ/

ЭМЭГТЭЙ:

48 кг-д Баттамирын Хорлоо /ОУХМ/

Энх-Амгалангийн Уртнасан /ОУХМ/

52 кг-д Адьяасамбуугийн Цолмон /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/, Ганболдын Ганцэцэг /ОУХМ/

57-д Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ/, Батсүхийн Алтанцэцэг /ОУХМ/

63-д Цэнд-Аюушийн Цэрэннадмид /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/, Баярбатын Баасанжаргал /ОУХМ/

70-д Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ/, Баттулгын Хонгорзул /ОУХМ/

Дасгалжуулагч: Хашбаатарын Цагаанбаатар, Чимэд-Ёндонгийн Болдбаатар

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.