Оросууд үзмэрч мэрэгч төлөгч нараа хянах болно

Twitter Print
2017 оны 05-р сар 27-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Элдэв шидтэн, үзмэрч, зөн билэгчдийг цэгцэлж, үйл ажиллагааг төрөөс хянадаг болох хуулийн төслийг ОХУ-д хэлэлцэх гэж байна. Оросын Холбооны Ленинград мужийн депутат Владимир Петровын санаачилсан уг хуулийн төслийг эхлээд бүс нутгийн хууль тогтоох байгууллагад өргөн барьсан бөгөөд хэрвээ дэмжигдсэн тохиолдолд ОХУ-ны төрийн дум парламентаар хэлэлцүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд энэ хаврын чуулган өндөрлөхөөс өмнө хуулийн төслийг  парламентад өргөн барина гэж депутат үзэж байгаа юм байна.

Оросод ардын анагаах увидастнууд гэгддэг үзмэрч, мэрэгч төлөгч, зөн билэгтнүүдийн үйл ажиллагааг төрөөс хянах цаг болсон гэж хууль тогтоох байгууллагынхан үзэж байгаа байна. Үүний тулд эгэл жирийн хүний хэрээс хэтэрсэн увидас, авьяас билэгтэй гэж өөрсдийгөө олон нийтэд итгүүлэн үнэмшүүлдэг этгээдүүдийг шалган тогтоож, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог болох тухай асуудал яригдаж байна. Мэдээж олон нийтйин дунд ширүүн маргаан өрнүүлж эхэлсэн энэ санаачилгыг Оросын нэртэй шидтэн, зөн билэгч Павсекакий Богданов эсэргүүцэж байгаа аж.

Павсекакий Богданов, шидтэн, зөн билэгч, бариа засалч: 

«Хэн нь юу чаддагыг, юу харж, хэлж чаддагыг нь мэдэж хянаж шалгаад байх тийм комисс манайдбайхгүй шүү дээ. Энэ бол ямар ч боломжгүй зүйл.Тиймээс бүх зүйл бахь байдгаараа л байсан нь дээр. Энэ зэрэгцээ ядаж наад захын нэг жишээ аваад үзэхэд Ханты-Мансийский автономит тойрог гэхэд тэр чигээрээ үзмэрч, мэрэг төлөгчдөөр дүүрэн бүс нутаг.Тэгэхээр төрөөс хяналт тогтоох боломжгүй. Энэ нутаги өвчин зовлонд шаналсан хүн зонд хамгийн түрүүн бөө удганууд тусламж үзүүлдэг. Тэр байтугай «түргэн тусламж»-ийн эмч нар хүртэл бөө удганууд зөвшөөрөөгүй нөхцөлд өвчтөнд тусламж үзүүлдэггүй.Гэтэл бид тэдний эрхийг хяхаж хавчиж байдаг. Манай Буриадад мөн бөө мөргөл, үзмэр, бариа засал адилхан хөгжсөн нутаг».

Үнэндээ ОХУ-ын ард иргэдийн дунд далдын хүчинд итгэх, мэргэч төлөгч нараас аврал, тусламж эрдэг өнөөгийн нөхцөл байдал ийм байгаа учраас арга заль, мэхтэй хуурамч зөн билэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоох хууль эрх зүйн баримт бичиг батлах шаардлагатай байна. Оросын депутатын тэмдэглэж байгаагаар, өвчин зовлонд баригдсан хүмүүс хамаг байдаг эд хөрөнгөө зальт этгээдүүдэд барьж гүйдгээс бие сэтгэл, эд хөрөнгийн асар их хохирол амсдаг учир энэ бүхнийг таслан зогсоож, далдын хүчний ид шид, үмэр, бариа заслын үйлийг төрөөс хянаж зохицуулах шаардлага урган гарч ирж байгаа аж.

Денис Илыгеев, Бөө мөргөлийн «Тэнгэри»төвийн  хэвлэлийн албаны дарга:

 «Энэ асуудалыг дэмжиж байгаа. Яагаад гэхээр сүүлийн үед гачигдал зовлонд орсон хүн олны итгэл сэтгэлээр тоглож, хуурч мэхлэх явдал хэрээс хэтэрлээ. Бөө удган нэр зүүсэн захын заль мэхтэй этгээдүүд тэр, энэ чинь болохгүй байна, засал хийхэд тэдэн төгрөг гэж хүмүүсээс асар мөнгө шаардах болсон. Гэтэл манай ард иргэд хэтэрхий сүсэг бишрэлтэй, иймэрхүү асуудлыг хүнд тусгаж авдаг улс».

ОХУ-ын Төрийн Думын депутат Владимир Петров уг асуудлыг бүр өнгөрсөн хоёрдугаар сард хөндөж байсан бөгөөд далдын хүчний авьяас билэгтэй хүмүүс өөрсдийн  юу чаддагыг батлан харуулж, тэр дагуу олон нийтэд үйлчилгээ үзүүлэх зохих ёсны зөвшөөрөл авах ёстой гэсэн санал дэвшүүлж байсан бол тухай сард мөн ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дэргэд шашны бүлэглэлүүдийн сэрэг тэмцэл явуулах үүрэг зорилготой ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.