Меркури захын ариун цэвэр хангалтгүй байв

2017 оны 05-р сар 18-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын "Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ-тай хамт 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай явж танилцжээ.

Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон байна. Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт портер машинтай иргэн барилгын хог асгаж байсныг Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

Мөн дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн савтай байсныг байгууллагын удирдлагад биечлэн танилцуулж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.