“Реал” “Барса”-гаас гурван оноо илүү болов

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн нөхөн тоглолт өнгөрсөн шөнө “Реал” Мадрид, “Сельта Виго” багийн хооронд болж, мадридчуудын 4:1 харьцаатай илт давуу ялалтаар өндөрлөлөө.  Тоглолтын 10, 48 дахь минутад К.Роналду, 70, 88 дахь минутад К.Бензема, Т.Кроос нар гоолджээ.

Ингэснээр Эзэн хааны баг тэмцээн өндөрлөхөд нэг тойрог дутуу байхад гол өрсөлдөгчөөсөө гурван оноо илүү боллоо.

Сүүлийн тойрогт “Реал” “Малага”-гийн талбайд зочлох бол “Барселона” “Эйбар”-ыг талбай дээрээ хүлээн авч тоглох юм. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.