Зайсангийн амны аяллын замын эхэнд авто зогсоолын цогцолбор байгуулна

2017 оны 05-р сар 18-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

2017 онд нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Авто зам, замын байгууламжийн ажлын хүрээнд  Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн.

Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 4000- 5000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна.

Иймээс НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний  1.2 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

 

Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Монголын үндэсний их сургууль”, “Универсал политехникийн коллеж”, “Юко“ ХХК-ийн эдэлбэр газраас нийт  1.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэжээ.

Авто зогсоолын цогцолбор байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчинг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болох юм. Одоо ашиглагдаж байгаа авто зам нь 1976 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгдээгүй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.