Гэрлэх ёслолын ордонг жуулчдад үзүүлнэ

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Жуулчдын аяллын маршрутад Гэрлэх ёслолын ордныг багтаасан байна. Ингэснээр жуулчид “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжтой болжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагууд аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино.

Ийнхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын зочид, жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх, тэднийг “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломж нээж өгөх аж.

Мөн гэрлэх ёслолын ордонг хотын аяллын маршрутад оруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлөөр хангах, аялал жуулчлалын тур оператор компаниудын хүрээнд шинээр аяллын бүтээгдэхүүн бий болгоно. Түүнчлэн хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.