Ердийн гэхэд хачирхалтай нэгэн чулууны түүх

2017 оны 05-р сар 20-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Хүн байгалийн хүйн холбоо хэзээд тасардаггүйг өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил дэвшил улам тодотгон нотолсоор байна. Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад сав шим ертөнцийн нууцаас танин мэдэхийнхээ хэрээр увидас, үр шимийг нь алхам тутамдаа нээсээр  ирсэн билээ. Гэтэл ач холбогдлоороо алт, мөнгө, эрдэнэсийн чулуу, газрын тостой эн зэрэгцэх нэгэн эрдэс чулуу Оросын эзэнт гүрний нутгаас гурван зууны өмнө олдсоныг өнөөдөр өргөн цар хүрээтэйгээр шинжлэн  судалсаар байна.

Энэ бол оросоор шунгит хэмээн нэрлэсэн байгалийн маш ховор олдоцтой чулуулаг. Физик, химийн шинж чанараараа чулуун нүүрснээс ялгагдах юмгүй хэрнээ сав шимийн гайхалтай зохицолдлоор хүний бие организмийг цэвэршүүлэн эмчлэх увидастай энэ чулуу хэрхэн бүрэлдэн  тогтсон нь сонин. Дэлхийн бөмбөрцгийн өөр аль ч бүс нутгаас олддоггүй энэ чулуулгыг зарим эрдэмтэд сансарын уудмаас ирсэн солироос үүдсэн эрдэс гэж үздэг бол  өөр бусад магадлалаар хөрсний өндөр даралтын үйлчлэлээр бий болсон галт уулын гаралтай чулуу гэж үздэг байна.

Сонирхолтой нь сайн чанарын коксжих чулуун нүүрсний нэгэн адил өндөр шатамхай чанартай, шатсан үнснээс нь зэс, никель, молибден, ванади зэрэг ховор өнгөт металл үлдэж хоцордог, 99 хувийн нүүрстөрөгч болон цахиурын ислээс бүрддэг энэ чулуу  уулын чулуулгын төрөлд хамаарах цэнгэг усны чулуужсан тунадас буюу усны ёроолын лаг шавар аж.

Хоёр тэрбум жилийн өмнөөс хөрсний хурдацад дарагдаж, 600 сая жилийн хугацаанд 3,5-4 хувийн хатуулагтай болтлоо биежиж, чулуужсан уг шавар гэтэл өнөөдөр хор тайлах үйлчилгээтэй хачин сайн катализатор болж хувирчээ. Харин энэ чулууг анх илрүүлэн нээсэн түүх тун сонин.

Орос орныг дундад зууны үеийн хоцролдлоос гэтэлгэж, аугаа төрт улс байгуулсан гэж үздэг их Петр хаан   нийслэл хотоосоо холгүй газар хүний биед ашиг тустай рашаан ус хайх зарлиг буулгаснаар Карелийн ольтрогт орших нэгэн жижиг тосгоны хавиас гайхамшигтай үр шимтэй уг ундарга усыг олсон гэдэг. Тухайн цаг үед “Заонежийн” хязгаар хэмээдэг байсан энэ газар нутагт Шуньга хэмээх нэртэй жижигхэн тосгон оршиж байжээ. Уг тосгоны ойр хавийн газар нутаг хүлэрт хар шороон хөрстэй байсан хэр нь хар, саарал өнгийн хачин сонин чулуулгын дундаас рашаан ус ундран гарч байсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан аж. Тэгээд ч  их хааны зарлигаар уг ундарга усны ач тус юунд чухам оршиж буйг эрдэмтэд мэргэд судлаж эхлэн 1792 онд академич Николай Озерецковский гэгч анхны судалгааны бүтээл гаргасан байдаг бол 1877 онд эрдэмтэн Александр Иностранцев хатуулаг, физикийн үзүүлэлтээрээ чулуун нүүрс шиг хэрнээ огтоос адилтгаж болохгүй уг гайхалтай чулуулгыг байгалиас бүрэлдэн тогтсон талстлаг бус нүүрстөрөгч гэж тэмдэглэн анх олдсон газрынх нь нэрийг үндэслэн Шунгит хэмээн нэрлэсэн байна.

Харин уг чулууны ач тусыг бүр 17-р зууны үеэс мэддэг болсон түүхийн эх сурвалж мөн байдаг. Уг сурвалж бичигт тэмдэглэснээр, Оросын дундад зууны үеийн түүхэн алдарт ван Борис Годуновын хатан Ксения мэдрэлийн саажилттай, унаж тусдаг хүнд өвчин тусаж, улмаар эрүүл мэнд нь бүр дордож горьдлого тасраад байсан үедээ нутгийн тариачин ардуудын зөвлөснөөр шунгитын рашаан ус өдөр бүр уух  болсны дүнд илааршин эрүүл саруул болсноор барахгүй ирээдүйн үе залгамжилсан их хаан Михаил Романовыг төрүүлсэн гэдэг байна. Харин өөр эх сурвалжид тэмдэглэснээр, энэ явдлаас хойш зуун жилийн дараа 1714 онд Нэгдүгээр Петр хаан энэ рашаан усны ач тусыг олж мэдсэн цагтаа шунгитын орд газар буюу Карелийн ольтрогийн  Заонежье хошуунд «Марциальные воды» хэмээх рашаан  сувилалын газар байгуулж, дайнд тулаанд шархадсан цэргүүдээ эмчлэн тэнхрүүлэх болсон гэдэг.

Үүгээр зогсохгүй Петр хаан аян дайнд мордож буй цэргүүддээ шунгит чулууны хэлтэрхий авч явахыг зарлигдаж байсан бөгөөд энэ чулууны ачаар тухайн үеийн Оросын арми ундны усаар дамжин халдварлах гэдэсний хижиг өвчинд нэрвэгдэлгүй, эрэлхэг зоригтойж тулалдаж, ялалт авчирч байсан гэдэг байна. Гэвч Петр хааныг нас барснаас хойш шунгит чулууны ач тус нэг хэсэгтээ мартагдаж, бүр сүүлд 1930-аад онд энэ чулууны тухай түүхийн сурвалж бичиг олдсоноор эрдэм шинжилгээний экспедици зохион байгуулан явуулах шийдвэр гарч байжээ. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу нилээд хожуу 1960 оноос шунгит чулуулгын гайхамшигтай шинж чанарыг эрчимтэй судлах болсноор 90-ээд онд бүр Нобелийн шагналд тодорхойлсон эрдэм ш инжилгээний бүтээл төрсөн байна.   Уг бүтээл шунгит чулууны молекуль бүтэц хүний бие организмыг эрүүлжүүлж залуужуулах увидастай онцгой төрлийн фуллерен бодистой болохыг тогтоосон байлаа.

Фуллерен гэдэг нь молекул бүтцийнхээ хувьд зөвхөн очир эрдэнэ, бал чулуу, карбин гэсэн гурван төрлийн чулуулагт агуулагддаг 60-70 атомын талсжсан нүүрстөрөгч байдаг аж.

Гайхамшигтай энэ чулууг өнөөдөр нүүрс мэт  гялалзсан хар,  94 хувийн нүүрстөрөгчийн бүтэцтэй болон 64 хувийн агууламжтай барзгар гадаргуутай саарал гэсэн хоёр төрөлд ангилдаг. Гэтэл энэ хоёр төрлийн аль аль нь  хүний бие организмд үзүүлэх нөлөөлөлөөрөө адил байдаг нь мөн анхаарал татам. Усны бүтцэд үзүүлэх  нөлөө, цэвэршүүлдэг гайхалтай үр дүнг нь анх эрдэмтэн мэргэд судалж эхэлсэн цагаас уг чулуулаг анх олдсон орд газрыг нь түшиглэн гурван зууны өмнөөс байгуулсан «Марциальные воды» хэмээх рашаан сувилалын газар өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, судалгаа шинжилгээний ажил явагдсаар байна.

Энэ зэрэгцээ өнөөдөр АНУ болон Австри, Герман, Норвег, Голланд зэрэг баруун Европын орнуудад их хэмжээгээр экспортлодог болсон шунгит чулууны нөөц ОХУ-д гэхэд нэг тэрбум тонн гэсэн тооцоо гарсан байдаг бол Казахстаны Коксуйн орд газарт мөн 1980 онд шунгитийн орд газар илэрчээ. Энэ орд газрын батлагдсан нөөцийг өнөөдөр 49 сая тоннд хүрнэ гэж үздэг байна.

Энэ хэмжээний нөөц бүс нутагтаа асар их мэт боловч уг чулуулгын ач холбогдлын хувьд  дэлхий дахинд харьцуулахад өчүүхэн дуслын төдий. Учир нь шунгитыг өнөөдөр улс ардын аж  ахуйн бүх салбарт ашиглаж байна. Өндөр хэмжээний дулаан ялгаруулж шатдаг коксжих чулуун нүүрс, кварцитыг орлох шинж чанараар нь хүнд металлургийн үйлдвэрлэлд энэ түрүүнд ашигладаг бол мал эмнэлгийн эм бэлдмэл, нэмэлт тэжээл, газар тариаланд бордоо болдог чанараар нь хөдөө аж ахуйн салбарт, радио долгион хүлээж авах, цахилгаан дамжуулах ач холбогдлоор нь цахилгаан техник, барилгын зэрэг бүх салбарын үйлдвэрлэлд өргөн ашигладаг болжээ.

Харин ундны усыг халдваргүйжүүлж, шүүх чанараараа шунгит өөр ямар ч өндөр чанартай идэвхжүүлсэн нүүрсийг орлуулдаггүй байна. Идэвхжүүлсэн нүүрснээс даруй 30 дахин илүү шүүдэг чанараараа энэ чулууны ахуйн хэрэглээний ач холбогдол өндөр. Гэхдээ ахуйн хэрэгцээнд ашигладаг нүүрсэн шүүлтүүрүүд элдэв хортой бодисуудын хамт хүний бие организмд зайлшгүй шаардлагатай давс, кальци, магни, кали зэрэг эрдэс бодисуудыг шүүж авч үлддэг бол байгалийн өвөрмөц зохицолтой шүүлтүүр болдог шунгит эсрэгээрээ, макро болон микроэлементүүдийг хадгалж өгдөг байна. Тиймээс ч шунгит ундны уснаас өгсүүлээд усан сан, худаг зэрэг усны ямар ч эх үүсвэрээс элдэв хортой микрофлор, ургамалын мөхлөг, нян, вирусыг шүүж устгадаг шалгарсан арга хэрэгсэл болдог. Үүний хамт хүний хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, элэг, бөөр, шээс хөөх замын бодисын солилцооны бүхий л хямралыг  дардаг учир бие организмыг эрүүлжүүлж, залуужуулах үндэстэй болохыг эрдэмтэн  судлаачид нотолсон байна. Наад захын жишээ нь шунгитаар цэвэршүүлсэн ус элдэв ямар ч үнэр амтгүй цэвэр тунгалаг болдог бөгөөд фуллерены маш өвөрмөц, бөмбөлөг хэлбэрийн молекул бүтцээрээ хүний бие организмыг эрүүлжүүлж, залуужуулах энерги мэдээллийн талбай үүсгэсэн “амьд” ус болсон байдаг тул арьс өнгөний өвчлөлийг илааршуулж, үс уналтыг зогсоодог аж. 

Энэ хорвоо ертөнц дээр хамгийн чухаг ховор эрдэнэ юу вэ гэвэл ундны ус гэж хариулах хүн өнөөдөр тэр бүр олдохгүй. Учир нь бид ундны усныхаа ач холбогдлыг ухаардаггүй болсноос тэр. Гэтэл урьдын сайн эрчүүд, бяд чадалтай бөхчүүд хоол хэзээ ч голдоггүй хэрнээ харин ус, ундааг айхтар шилж шинждэг байсан гэдэг. Хол газар явахдаа булаг шандын усыг заавал бууж амсаж, ёсолж таньдаг, нутгийнхнаас сайн устай газар асууж  сурдаг монгол заншил ч бий. Эмийн эх ширгээсэн ус гэдэг бол уулын булгийн рашаан ус хол илүү. Тиймээс ч хол газрын ус хөгшчүүлд дөхүүлж өгөхөөс илүү буян байхгүй гэдэг.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын явцад тогтоосноор, шунгит чулууны жижиг хэлтэрхий хийж тавьсан аягатай ус 30 минутын дараа гэхэд энтеркокк буюу Д бүлгийн стрептококкыг 90 дахин, хоолойны ангина, ревматизм, скарлатин, нефрит зэрэг өвчлөл үүсгэдэг А бүлгийн стрептококкыг тоо 800 дахин багассан байжээ. Үүгээр зогсохгүй, тоочоод баршгүй олон үр дүнтэй. Хүний бие организм дахь С, Е витамины солилцоог нэмэгдүүлж, генетикийн хямрал үүсгэдэг чөлөөт радикал гэгддэг молекулын агууламжийг үлэмж хэмжээнд бууруулж, хавдрын өвчлөл, буглаа, биологийн наснаас эрт хөгшрөлт зэрэг гажуудлыг таслан зогсоогоод зогсохгүй,  цусны улаан бөөмийг төлжүүлж, гемоглобины түвшинг богино хугацаанд хэвийн хэмжээнд хүргэдэг байна.  Энэ бүхний үр дүнд үе мөч, нуруу нугасны остеохондроз, радикулит, артрит, артроз гэх мэт архаг хууч, амьсгалын замын  бүхий л өвчний даамжралыг таслан зогсоодгоор тогтохгүй хүний биеийн арьсыг илт залуужуулан толигор болгож, үрчлээ арилгадаг учир гоо сайхны эм бэлдмэл хүртэл үйлдвэрлэдэг болжээ.

Тэрчлэн шунгитаар хийсэн пирамид буюу сац хэлбэртэй чулуу хүний бие организмд эерэг нөлөөлөлтэй био орон зай  үүсгэдгийг эрдэмтэд тогтоожээ. Он удаан жилийн туршилт, судалгаа шинжилгээгээр ийм чулуунаас 5 метр гаруй өргөн хүрээнд энергийн нөлөөлөл тардаг учир орон сууц, албан тасалгааны  агаар орчин хэдхэн цагийн дотор цэвэршиж, хүний биед хор хөнөөлтэй органик биетүүдийг устгадаг төдийгүй эрүүл мэндэд гайхамшигтай нөлөөлөл үзүүлдгийг тогтоосон байна.

Сэтгэл санаа тайвшруулж, халуун дулаан уур амьсгал үүсгэдэг увидастай энэ чулууны ойр орчинд хүний биеийн эрч хүч, ажлын чадвар эрс нэмэгдэж, өөдрөг урам зориг өгдөгөөс амьдрал, ажил үйлсдээ амжилт олсон туршилт судалгаа олон байдаг аж.  Зөвхөн сэтгэл санаанд ийнхүү нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэнд, тэр дундаа толгой өвдөлтийг намдааж, үе мөч, нуруу нугасны өвчнийг илааршуулж, бодисын солилцоо, цусны даралтыг тогтворжуулахын хамт амьсгалын хүндрэлийг чөлөөлж, нойр сайжруулдаг байна.

Шунгит пирамидын орон зайн нөлөөлөл маш өргөн хүрээг хамардгийг өөр олон туршилт судалгаа харуулдаг аж.  Тухайлбал, шүдний эмчийн тасалгаанд тавьсан шунгит пирамид эмчлүүлэгчдийн айдасыг дараад зогсохгүй, өвдөлт намдааж, шүд авсны дараа  шарх маш ахар хугацаанд аньж байгааг эрдэмтэд тогтоосон байдаг. Тэрчлэн шунгит пирамидыг гартаа атгах төдийд бусдад гомдож, эгдүүцсэн  сэтгэл гутрал, түгшүүр, биеийн сульдаа ядаргаа  зэрэг бүх талын хямрал арилдаг төдийгүй үнэт эрдэнэс, гоёл чимэглэлийн зүйлсийн сөрөг эрчим хүчийг ч арилгадаг  гэж судлаачид нотолдог байна.


Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ariuk

      (109.27.5.11) 2017-05-21 19:06
      • 0
      • 0

      manaihan neg yum sain geheer l uheh gej bgaa yum shig avch heregleed baidag yag unen dee udur tutmiin hevshil hool hunsee zohitsuulaad surchihval eruul baih buren bolomjtoi

      Хариулах

    • Зочин

      (182.160.3.237) 2017-05-21 15:54
      • 0
      • 1

      сайхаан сайхан сэтгүүлч нь казахын луйварчидтай нийлээд гачин юм их болох нээ

      Хариулах

    • Би мэднэ

      (202.9.43.133) 2017-05-21 09:23
      • 0
      • 3

      За нэг баахан хэрэг болохгуй хогнууд зарах нээдээ!! хятадад 5юань байдаг зуйлийг оросууд нутагтаа аваачаад бараг л идшидтэй гээд 50доллараар зардал. Тэдний нэг

      Хариулах