Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байлгах шаардлагагүй гэж үзлээ

Twitter Print
2017 оны 05-р сар 18-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Өмнөх парламентын үед энэхүү хуульд өөрчлөлт оруулж прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан юм. Энэ удаад уг албыг сэргээх шаардлагатай эсэхийг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах санал дэмжигдсэн юм.

Гэвч Хууль зүйн байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр гишүүд санал гаргаж гуравны хоёрын дэмжлэгтээгээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байх шаардлагаггүй гэсэн саналын томъёолол бэлтгэжээ. Уг саналаар нь санал хураалт явуулахын өмнө үг хэлсэн гишүүд энэхүү албыг сэргээн байгуулах ёстой гэсэн байр суурьтай байлааэ. Тухайлбал, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нар прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

Ё.Баатарбилэг гишүүн “Цагдаа нар өөрсдөө хэрэг зөрчил их гаргадаг. Ёс зүйгүй авирладаг. Өмнө нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраар орсон хэргүүдийн олонхи нь цагдаа нартай холбоотой хэрэг байсан юм билээ. Энэ албыг одоо дахиж сэргээхгүй бол ЦЕГ-ын дэргэдэх тусгай субъектийн хэргийг мөрдөх албанд хамаарах юм байна. Тэгвэл энэ албаныхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, тавих хяналтыг нь сайжруулах хэрэгтэй” гэв. Мөн Ц.Нямдорж гишүүн “АТГ-ын мөрдөн байцаагч алдаа гаргасан тохиолдолд хэн шалгах ёстой вэ. Өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг яагаад Байнгын хороо унагав” гэсэн юм. Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны санал дэмжигдэж прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байх шаардлагагүй гэж үзлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.