Польшид эрэн сурвалжлагдаж буй Монголын дипломатч, төрийн албан хаагч нарын 69 иргэний нэрсийг зарлалаа

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Польш улсын хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд эдгээр дунд дипломат ажилтан, төрийн албан хаагчид, улс төрийн намын удирдах түвшний ажилтнууд байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос мэдээллээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ирүүлсэн мэдээлэл дунд хилийн чанадад ял эдэлж байгаа иргэдийн мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн байна. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа юм байна.

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Хилийн чанадад дипломат төлөөлөгчдийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг өмнө нь бас өгч байсан. Туайн үед маш нууцын зэрэглэлтэй байнгын хороонд ирсэн байсан. Учир нь хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамт ирүүлсэн учраас задалж чадаагүй.

Энэ удаа нууцын зэрэглэлгүй хүлээж авсан. Нийт 69 иргэний мэдээлэл байна. Зарим нь  дипломат төлөөлөгчдийн газарт, өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яаманд харьяалагддаг хүмүүс. Зарим нь төрийн албанд харьяалагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс. Зарим нь улс төрийн намуудын тодорхой удирдах дээд түвшний хүмүүс. Зарим нь албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн иргэд. Энэ хүмүүсийг Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа. Энэ хүмүүсээс одоо хүртэл дипломат албанд, төрийн албанд, улс төрийн намд байгаа хүмүүс байна.

Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис, бусад хууль бус наймаанд оролцож байгаа дипломат ажилчдын асуудлыг нэг мөр таслан зогсоох, албанаас нь чөлөөлүүлэх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.

Монгол Улсад хар тамхины тархалт хэрэглээ газар авсан байна. ҮАБ-тай холбоотой асуудал мөн. Тиймээс гадаад дахь дипломат алба хаагчдаас гадна дотооддоо хар тамхины хэрэглээг зогсоох, залуучууд, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, илрүүлэх, сүлжээг нь таслан зогсоох, хуулийн хариуцлага тооцох чиглэлд Тагнуул болон цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл өгч хамтран ажиллаж байгаа.

Гадаадад үйлдэгдсэн гэмт хэргийг дотооддоо шалгах боломжгүй гэдэг тайлбарыг зарим хариуцлагатай хүмүүс хэлж байсан. Үүнийг байнгын хорооны даргын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Тэнд төрийн албанд ажиллаж байгаад зөрчилд орсон хүмүүс Монгол улсын хууль тогтоомжоор хариуцлага хүлээх ёстой. Дээрх 69 хүнээс эхний ээлжинд нийт 6 албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн” гэв.

Үүнд:

Х.Даваадорж - Хил дамнасан хууль бус наймаанд оролцсон үндэслэлээр Бельги улс дахь Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүнийг 2009 оноос хойш эрэн сурвалжилж байгаа удаа дараа дипломат албанд томилогдсоор байсныг Т.Аюурсайхан мэдээллээ. 

Батын Болор - Х.Даваадоржийн гэргий. Хууль бус наймаанд нэр холбогдон одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байна. 

Авирмэдийн Батсайхан - БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа ОХУ-аас их хэмжээний тамхи хууль бус наймааны хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 

Д.Мөнх-Эрдэнэ - БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаар ажиллаж байхдаа дипломат эрхээ ашиглан, тээврийн хэрэгслийг 

Б.Баттүшиг - Бүгд найрамдах Турк улсын Истанбул хот дахь дэд консулаар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдан, шалгагдаж байгаа. 

С.Эрдэнэбаяр - Бүгд найрамдах Турк улсын Истанбул хот дахь Консулын газрын жолоочоор ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдан, шалгагдаж байгаа. 

С.Эрдэнэ - БНХАУ-ын Хонконг хотод суух ерөнхий Консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.