Таныг төгс галбиртай болоход туслах энгийн дасгалууд

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 19:44 цагт
Мэдээний зураг,

Одоо үед эрүүл чийрэг, зөв галбиртай сайхан бие хаа хамгийн сайхан гоо сайхан гэдэгтэй хэн ч маргахгүй болсон. Зөв хэлбэртэй, элдэв илүүдэл өөх, махгүй чийрэг сайхан бие хаатай байхад тийм ч их хөдөлмөр зарцуулах хэрэггүй аж.

Доор та бүхэнд зааж өгөх хэдэн дасгал бол бүхий л биеийг тань тэгш сайхан хөгжүүлэх энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй дасгалуудыг түүвэрлэн хүргэж байгаа болно.

Юуны түрүүнд гоолиг сайхан "зорсон" хөлтэй болгох энгийн бөгөөд маш бага цаг зарцуулах дасгалыг танилцуулья. Учир нь үнэндээ хөлний дасгал хийж буй мэт боловч энэ дасгалыг хийснээр бие жигд хэлбэржих давуу талтай юм.

Дасгал тус бүрийг 30-аас доошгүй удаа хийнэ. Дасгалаа эхлэхээсээ өмнө бие халаалт хийхээ мартуузай.

Дасгал 1

  • Зүүн хөлөө урдаа аваад, нуруу тэгш, баруун өвдөг зүүн хөлний харалдаа доор байрлалтай байна.
  • Таны гарын дээш шидэлтийн хүч өндөрт үсрэхэд туслана.
  • Дээш хөөрөхдөө хөлөө сольж, баруун хөлөөрөө газарт бууна.

Эхний удаа дасгалыг 10-12 удаа хийнэ. Аажимдаа бага багаар нэмэгдүүлэн 30 удаа хийж болно.

Дасгал 2

  • Өвдгөө бага зэрэг нугалан, гараа ардаа авна.
  • Дээш үсрэхдээ аль болох өндөрт өвдгөө өргөхийг хичээгээрэй.

Энэхүү дасгал нь арай илүү хүч шаарддаг бөгөөд эхлээд 30 удаа хийхэд хүндрэлтэй тул 10 удаа хийгээд дунд нь нэг минут амраад үргэлжлүүлэн хийвэл тохиромжтой.          

Дасгал 3

  • Баруун талаараа хэвтээд гараараа толгойгоо тулна.  Зүүн гараа урдаа газарт байрлуулна.
  • Зүүн хөлөө аажуухан дээш өргөнө
  • Нөгөө талаараа мөн адил давтан хийнэ.

Энэ дасгал нь өгзөг болон гуяны булчинг хөгжүүлэхэд маш үр дүнтэй.

Дасгал 4

  • Баруун гараараа тулж хэвтээд, зүүн хөлөө урдаа авч, зүүн гараараа барина.
  • Баруун хөлөө алгуурхан дээш өргөнө.
  • Эсрэг талаараа дасгалыг мөн адил хийнэ.

Дасгал 5

  • Нуруу тэгш хоёр гараа хажуудаа авна.
  • Нуруу тэгш байдалтайгаар хоёр хөлөө солбиж хагас сууна.

Дасгалыг хийхдээ өвдгөөрөө тэгш өнцөг үүсгэхийн хичээгээрэй. Жижиг туухайны оронд 0.5л-ийн шил ашиглаж болно.

Дасгал 6

  • Гараа ташаандаа аваад баруун гартаа жижиг туухай барьсан байна.
  • Зүүн тийш алхаад, нуруу шулуун, биеэрээ эргэнэ, баруун хөдийн харалдаа нэг шугманд зогсоно.
  • Баруун гараараа зүүн хөлийн шагайд хүрнэ, баруун хөл шулуун байдалтай байна. Дасгалын эсрэг талаараа мөн адил хийнэ.

Дасгал 7

  • Хоёр гараараа болон баруун өвдгөөрөө тулж зүүн хөлөө хойш сунгана.
  • Зүүн хөлөө биеийн өндөртэй ижил хэмжээнд дээн өргөнө.

Дараа нь эсрэг талаараа дасгалыг хийгээрэй.

Эх сурвалж: Bright Side

Орчуулсан: Х.Мөнхсайхан, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.