Ёкозуна Кисеносато Эндо-д өвдөг шороодлоо

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 5-р сарын Нацу башёгийн 4 дэх өдөр Токио хотноо болж өнгөрлөө.

Энэхүү башёд дөрвөн аварга болох Хакухо, Харүмафүжи, Какүрюү, Кисеносато нар барилдаж байна. Аварга болоод удаагүй байгаа Кисеносатогийн хувьд зүүн мөрний бэртлийн улмаас өөрийн хүчирхэг барилдааныг гаргаж чадалгүй эхний өдөр өвдөг шороодсон билээ. Өнөөдөр мөн онцлох барилдааны нэг болох Эндотой хийсэн барилдаандаа Кисеносато өвдөг шороодож 2 унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. 

Өнөөдөр Хакухо, Харүмафүжи, Такаяасү нар давснаар ганц ч унаагүй тэмцээний тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна.

Өндөр цолтнуудын амжилтыг 4 өдрийн дараах байдлаар танилцуулъя.

Ёкозүна Хакухо 4-0

Ёкозүна Харүмафүжи 4-0

Ёкозүна Кисеносато 2-2

Ёкозүна Какүрюү 1-3

Озэки Тэрүнофүжи 2-2

Озэки Гойэдо 2-2

Сэкивакэ Такаяасү 4-0

Сэкивакэ Тамаваши 2-2

Сэкивакэ Котошогику 1-3

М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.