Голден Стейт Варриорс цувралын 2 дахь хожлоо авлаа

2017 оны 05-р сар 17-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн Плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын 2 дахь тоглолт АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын Оракл Аренад болж өнгөрлөө. Өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй бүсээсээ 1 болон 2-р гарч ирсэн Голден Стейт Варриорс болон Сан Антонио Спөрсийн цуврал энэ жилийн Плэйоффын онцлох цувралуудын нэг зайлшгүй мөн билээ. Гэвч цувралын эхний тоглолтод Сан Антонио Спөрсийн түлхүүр тоглогч Кавай Леонард зүүн шагайгаа 2 удаа далий гишгэж тоглолтыг орхин улмаар баг нь эхний тоглолтод хожигдол амссан билээ. Тиймээс ч өнөөдөр Кавай Леонард тоглолтод бэртлийн улмаас оролцож чадаагүй билээ. Энэхүү боломжийг Голден Стейт Варриорс бүрэн ашиглан 136-100-аар цувралын 2 дахь хожлоо аваад байна. 

Уг тоглолтод Стэфэн Карри 29 оноо, 7 оновчтой дамжуулалт, 7 самбар авч багаа тэргүүлсэн бол Спөрсийн Кавай Леонардийн орлон тоглож буй Жонатан Симмонс 22 оноо, 3 оновчтой дамжуулалт, 3 самбар авч багаа тэргүүлсэн байна. 

Цувралын 3, 4 дэх тоглолт Сан Антонио Спөрсийн талбай дээр болно. 

Өнөөдөр Стэфэн Карри 3-ын зайнаас 6 удаа амжилттай довтолсон бөгөөд Плэйоффын бүх цаг үеийн түүхэнд хамгийн их 3-аас хийсэн тоглогчдын жагсаалтын 6-р байранд бичигдэж эхэллээ. Түүний өмнө Лос Анжелес Лэйкэрсийн домогт холбон тоглогч Дэррик Фишэр бичигдэж байсан юм. 

Цувралын 2 дахь тоглолтын тоймыг эндээс үзнэ үү. 

Эх сурвалж: www.nba.com, Ximo Pierto Official

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.