Монгол улсын иргэнийг Австралийн цагдаа нар баривчилжээ

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 4-р сарын сүүлчээр Австралийн Сидней хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол улсын иргэн Б гэгчийг Сингапур улс руу нисэх гэж байхад нь тус улсын цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Учир нь иргэн Б гэгч нь Австралийн Күинсленд мужийн Алтан эрэг /Gold Coast/ хотод хүчингийн хэрэгт шалгагдаж байсан бөгөөд тэрбээр шүүхийн шатанд оргон зайлахыг завдсан учир ийнхүү саатуулан цагаачдын хорих байр руу илгээжээ.  

Монгол улсын иргэн Б нь өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Алтан эрэг хотын “Surfers Paradise” амралтын газрын “Islander Hotel”-д Их Британийн жуулчин эмэгтэйг хүчирхийлжээ.

Хохирогч эмэгтэй шүүхийн мэдүүлэгтээ, монгол залуутай тус амралтын газарт танилцсан бөгөөд түүнийг согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан гэжээ. Мөн түүнд хар тамхины төрлийн метилен диокси метамфетамин өгсөн учир ухаан балартаж, хэсэг хугацааны дараа сэрэх үед зочид буудлын өрөөнд байсан гэжээ.

Хэрэг гардаг өдрийн 03:00 цагийн орчимд хохирогч эмэгтэй цагдаад мэдэгдсэнээр энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.