Apple ирэх сард шинэ зөөврийн компьютер танилцуулна

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Apple компани ирэх сард Калифорнид болох хөгжүүлэгч нарт зориулсан WWDC чуулганыхаа үеэр гурван шинэ зөөврийн компьютер танилцуулах гэж байгаа тухай Bloomberg мэдээллээ.

Компани шинэ загварын Intel чиптэй, сайжруулсан 12 инчийн MacBook танилцуулж магадгүй юм.  Одоогоор зах зээл дээр байгаа MacBook-ийн нэг асуудал нь чип нь компьютерын хурдыг бус зай хураагуурыг хэмнэхэд чиглэсэн явдал юм.

Тиймээс шинэ загварын Intel чиптэй хувилбар нь илүү хүчирхэг болж магадгүй. Үүнээс гадна илүү хүчирхэг чиптэй MacBook Pro, MacBook Air загваруудыг мөн танилцуулах тухай мэдээлэл гарчээ.

KGI-ийн шинжээч Минг-Чи Кюо Аппли компаний нийт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 50 гаруй хувийг "Siri яригч"-ийн хөгжүүлэлт эзэлж байгааг дурьсан.  "Siri яригч" нь Гүүгл, Алекса, Амазоны төхөөрөмжүүдтэй төгс зохицож ажиллахаар бүтээгджээ.

Эх сурвалж: www.yahoo.com

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.