Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

2017 оны 05-р сар 19-нд 08:06 цагт
Мэдээний зураг,
  • Сүхбаатарын талбайд 10.00-16.00 цагийн хооронд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөр" болно.

  • 13.30-14.30 цагт болох "Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

  • 09.00 цагт Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно.

  • 09.00-18.00 цагаас МҮХАҮТ-ын Их танхимд “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдвээр 2017 оны Интернэт маркетингийн конференци арга хэмжээг зохион байгуулна.

  • 11.00 цагаас Шастины нэрэмжит III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

  • Монголбанкнаас “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монголбанк, МИК "ОССК" ХХК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран 09:00-13:00 цагт зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  • Өнөөдөр Кыргызстан улсын Ээж нарын баярын өдөр тохиож байна.

  • 1962 онд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жонн Кеннедигийн төрсөн өдөрт зориулж Мадисон цэцэрлэгт хүрээлэнд салют буудуулж байсан бөгөөд Мэрилин Монро "Төрсөн өдрийн мэнд хүргэе" хэмээн бичиж байжээ.

  • 1971 онд ЗХУ "Марс-2" нэртэй сансрын станцыг хөөргөж байжээ.

  • 2012 онд Сирид бөмбөг дэлбэрч 9 хүний амийг авч оджээ.

  • 1950 онд Египэт Суэцийн сувгийг хааж, Израйлийн хөлөг онгоц болон худалдаачдыг нэвтрүүлэхгүй хэмээн зарлажээ.

​Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.