О.Баасанхүү харин ч эр хүн юм гээч…

Twitter Print
2017 оны 05-р сар 17-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

“Эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ” хэмээх Латин Америкийн Бразил улсаас эхлэлтэй телевизийн шоу удалгүй хүрээгээ тэлсээр Олон улсад ихэд зартай болсныг аливаа шинэ бүхнийг хуулбарлан дуурайх саваагүй зантай манай хошин урлагийнхан анхлан нэгэн тоглолтондоо оруулснаас хойш манай телевизүүд, бас бус газрууд туршиж үзэж, эхнээс нь энд тэнд нэвтрүүлж эхэлсэн шиг билээ.

Мэдээж эр хүний ноён нуруу эмс хүүхнүүд, элдэв тансаглал, ганган чамин машин тэрэг, за тэгээд мансууруулах бодис, бүр донтой зарим нь галт зэвсэг гранат, хэмжээлшгүй их ногоон мөнгө гээд хугарах хэмхрэх зүйл мөн ч олон байдгийг хойд хөршийн телевизийн шоунуудаас олон удаа харж байлаа. За манайд ч ялгаагүй эрчүүд бидний ноён нуруу хугарах, бяцрах зүйл мундахгүй их байгаа нь тодорхой.

Харин энэ удаа “Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яах вэ” гэгчээр зургаан жил гаруй МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг зөрүүд, дураараа, хэн нь жинхэнэ нөхөр, хэн нь түр зуурын аялдан дагалдагчид вэ гэдгийг ялгаж салгах билгийн хараа муутай нэгнийг эцсээ хүртэл тэвчин хүлээсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ноён нуруу яах аргагүй Монголын улстөр, улстөрчдийн увайгүй төрх, үйлдэл бүхний өмнө өөрийн эрхгүй сөхрөн хугарч байх шиг байна. Мэдээж ямар ч хүнд тэсвэр тэвчээрийн хязгаар, эр ч бай эм ч бай хэн хүний жудаг ёс, ноён нуруу шударга бус бүхний өмний урам хугарах, итгэл алдрах, эцэст нь нэг л өдөр яаж ч тогтоон барих гээд чадахгүй зад үсрэх цаг хугацаа байж л таарна. Харин ёстой хаа очиж УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тал дээр жинхэнэ гүргэр, эрийн хугархай аж. Өнгөрсөн дөрвөн жил парламентын шинэхэн гишүүн гэгдэж байхдаа эрх баригч АН болон сөрөг хүчин МАН-ын парламентад буг болтлоо шигдэж суугаа товаришуудад хэрхэн ад үзэгдэн доог тохууных нь бай болохыг дэргэдээс нь бараг л өдөр бүр харж байлаа. Бараг л өмнөөс нь яс хавтаймаар өдрүүд мөн ч олон тохиож билээ. УИХ-ын дарга асан З.Энхболд юм л бол өнөөх тун ёжтой мушийлтаараа дооглочихоод хөөрхий О.Баасанхүүгийн үгийг байсхийгээд л тасалчихна. Алдарт оффшорчин С.Баярцогтоос эхлээд АПУ-гийн Г.Батхүү, өнөөдөр хэзээ мөдгүй дээлээ толгой дээгүүрээ нөмөрч магадгүй болчихоод харайлгаж яваа “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар гээд хөөрхий муу О.Баасанхүүгээр зугаагаа гаргагчид, элэг доог хийгчид мундахгүй. Тэр бүхэнд мань эр хүний урманд ганц үг ганхийхгүй.

Бүр сүүлдээ Н.Энхбаяр даргыгаа хамгаалан гудамжинд хамт хашхиралдаж зогссон гавьяагаа үнэлүүлж хоёулаа МАХН-ын жагсаалтаар УИХ-д орж ирснээ ч мартчихаад БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ нь хүртэл доод ангийнхаа хүүхэдтэй харьцаж байгаа эгч аятай томроод байхыг дэргэдээс нь олон удаа харж л байлаа.

Үнэндээ 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН ба МҮАН-ын “Шударга ёс" эвсэл Ховдоос Д.Батцогт, Орхоноос Л.Цог, Чингэлтэй дүүргээс Г.Уянга, Сонгинохайрхан дүүргээс Д.Тэрбишдагва нарын ялалт байгуулан авч ирсэн дөрвөн суудлын ачаар “Шударга ёс” эвслийн бүлэг жагсаалтаар долоон хүн УИХ-д суулгах эрхтэй болсноор МАХН-аас Ч.Улаан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, МҮАН-аас Ц.Цолмон,Н.Батцэрэг, М.Сономпил нар орж ирсэн түүхтэй. Ингээд сандал ширээний хуваарилалт явагдахад О.Баасанхүүг “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга нэртэй зараалын ажилд тавьсан ч Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Ц.Цолмон зэрэг архагууд нь Н.Энхбаярын түлхээсээр хавчсаар байгаад 2012 оны 11 дүгээр сарын 8-нд уг ажлаа Ч.Улаанд хүлээлгэж өгсөн байдаг.

Түүнээс хойш “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ганц ч хүн үлдэхгүй бүгдээрээ УИХ-ын байнгын хороон дарга, төрийн сайд болцгоож байсныг ард түмэн мартаагүй л байгаа. Тухайлбал З.Баянсэлэнгэ 2012 оны наймдугаар сарын 8-нд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, 2015 оны есдүгээр сарын 8-нд БХБ-ын сайд, Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга, Ц.Цолмон Батлан хамгаалахын сайд, дараа нь Ц.Оюунбаатар Шадар сайд болцгоож байв.

Мэдээж энэ бүхнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын урт гар удирдан чиглүүлж, зааж зааварлаж байсныг хэн хүнгүй мэднэ. Томилгоо бүхний ард ганцаараа торойгоод үлддэг ч эцсийн эцэст Н.Энхбаярт өнөөдрийг хүртэл ганцаархнаа чин үнэнчээр торойж үлдсэн нь чухамдаа О.Баасанхүү гэдгийг улстөр жаахан сонирхдог хэн бүхэн андахгүй.

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар урваж шарван МАН-ыг зорихдоо О.Баасанхүүг багагүй хоргоосон гэдэг. Тухайн үед О.Баасанхүүгийн хэлсэн “Би урвах гэж намын жагсаалтаар орж ирээгүй” гэсэн үг төрийн ордны гудам хонгилоор хангалттай нисч хэн хүний чихэнд хүрсэн нь тодорхой. 2016 оны гуравдугаар сарын 21-нд Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарахдаа ч О.Баасанхүүг бас л баахан ухуулан сэнхрүүлсэн ч мань эр хөдлөөгүй гэдэг.

Эцэст нь 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог хуваах болоход МАХН-ын дарга Н.Энхбаяр нөгөө муу О.Баасанхүүгээ Доронд аймаг, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг хэмээн баахан чулуу хөөлгөж байснаа сонгууль болоход ганцхан сар дутуу байхад Орхон аймаг руу “За Баасанхүү гарах юм биш, гарзтай ч биш” хэмээгээд цөлчихсөн байдаг. Гэтэл “Голсон юм голд орно” гэгчээр Орхон руу цөлөгдсөн хөөрхий муу О.Баасанхүү нь ганцаархнаа пөөдийтөл тоосон дундаас сугаран гарч ирж, ивээн тэтгэж бөөцийлөөд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар гээд бусад томчууд нь   хомоол хормойлоод дуусч билээ.

Тэгтэл өнөөдөр бас л томоохон дуулиан үүсчихлээ. Өнөө муу О.Баасанхүүгийнхээ хүчээр парламентад суудалтай нам гэгдэж, өөрөө ч Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшсэн ч Сонгуулийн Ерөнхий хороо, бүр цаашилбал хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулсан МАН болон УИХ-ын дарга М.Энхболдын шүүрний үзүүрт хумхын тоос шиг өртсөн Н.Энхбаяр дахиад л эцсийн мөчид тун жигтэй шийдвэр гаргаж “Босоо Ганбаа”-г МАХН-ын нэр дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчихлээ. Энд л гэж хэлэхэд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчиддээ тавьсан босго гэгдэх 10 тэрбум хэмээх гайхмаар их мөнгийг “Босоо Ганбаа” хаанаасаа ч гаргаад ирдэг юм. Н.Энхбаяр “Босоо Ганбаа” хоёрын хооронд үүссэн хачин жигтэй тохиролцооны ард чухам юу нуугдаж байгаа бол. Мэдээж өөрийнх нь авч ирсэн ганц суудлын үнэ цэнээр олдсон Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн О.Баасанхүүгийн хувьд ихээхэн ач холбогдол, утга учиртай байх нь аргагүй. Яг үнэндээ “Босоо Ганбаа” дэнчингийн 10 тэрбумыг энд тэндээс босгож ирээд өрсөлддөг юмаа ч гэсэн МАН болон УИХ-ын дарга М.Энхболд, “Женко” Х.Баттулга хоёрын саналыг хуваахаас өөрөөр ямар ч ач холбогдолгүй, үнэндээ л жулдана.

Эрхбиш Монголын улстөртэй зургаан жил зууралдаж, тэнд өрнөдөг булхай луйвар, наймаалцал тохиролцоо бүрийн зах зухыг гадарладаг болсны хувьд О.Баасанхүүгийн тэвчээр алдарч, ёстой л ноён нуруу нь энд хүрээд хугарч байх шиг байна. Мэдээж ноён нуруу нь хугарсан О.Баасанхүү МАХН-аас гарч Н.Энхбаярт “За болъё, би цаашид үнэхээр тэвчихгүй нь, баяртай” гээд замаа хөөвөл “Босоо Ганбаа”-гийн Ерөнхийлөгч болох үлгэрийн мөрөөдөл хумхын тоос болон дэгдэж одно. Үүнийг ч сайн мэдэж байгаа  О.Баасанхүү “Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хуульзүйн хувьд ямар ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй багаагаа илэрхийлж байна. Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” хэмээн байр сууриа урьд өмнө байгаагаагүйгээр хатуухан илэрхийлчихлээ. Харин одоо өнөөдрийг хүртэл өөрийг нь харж, үнэнчээр зүтгэсэн түүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар хариу өгөхийг л харах үлдлээ.

Хаа ч очиж О.Баасанхүү бие багатай ч бэлчээр томтой эр хүн юм гээч…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Od

      (202.126.90.4) 2017-05-21 00:00
      • 0
      • 0

      Baasanhuu shudarga shuu. Tevcheerei chi bhgui bol MAHNam Budapest. Ehleleesee tugsgul ni chuhal shuu.

      Хариулах

    • Хэхэ

      (103.26.194.59) 2017-05-20 23:36
      • 0
      • 0

      Дажгүй таалагддаг шүү.

      Хариулах

    • Мэдээж дэмжигч

      (66.181.189.132) 2017-05-20 13:42
      • 0
      • 1

      Баасанхүү гишүүн Үнэн гэдгийг харуулсаар л байгаа жинхэнэ парламентийн гишүүн. Хэт туйлшрагчид үнэн зөвийг нь харахгүй самуураад үгээ билүүддэг. гэсэн ч үнэн ялдаг.

      Хариулах

    • Zochin

      (139.5.217.43) 2017-05-20 06:57
      • 0
      • 0

      Ganbaatar ch shudargashde Baasanhuu min Ganbaatar bas eleg doog bolj l bsanshde MANANgiin buleglelees Ganbaatar deer shu.Uneheer Baasanhuug oilgoj baigaa ch ene udaa Ganbaatar chadnaa Baasanhuu min zorigtoi baigaarai itgeerei

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.224) 2017-05-20 00:25
      • 0
      • 0

      Дэндүү шударга зөвийг ярьдаг болхоор ... энхбаярт таалагдахгүй байгаа лда.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.214) 2017-05-19 19:30
      • 0
      • 0

      Үнэнч шударга хүн

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.105) 2017-05-19 18:37
      • 0
      • 0

      Mundag gants bga vnench shudraga hvndee demjdeg shvv

      Хариулах

    • АМАРАА

      (66.181.164.82) 2017-05-19 18:27
      • 0
      • 0

      БААСАНХҮҮ ГИШҮҮН Л НҮД ЧИХ МААНЬ БОЛЖ БАЙНА ДАА

      Хариулах

    • zochin

      (103.212.119.202) 2017-05-19 16:00
      • 0
      • 0

      Baasanhuu gishuunii ug bodol zuw bs uildel n shudraga. iim hunee yrunhiilugchud ner dewshuulehgui bol namaasa gar 4 jiliin daraa biy daan ner dewsheed yrunhiilugch bol. muu MAN nam AN 2iig amaa barih udur oirhon bndaa

      Хариулах

    • Эрдэнэтийн залуучууд

      (202.9.43.9) 2017-05-19 14:55
      • 0
      • 1

      Баасагхүү шиг хэлэх үгээ хэлчихдэг хүн хаан ч байхгүй шударга хүн шүү Ийм л хүн манай нийгэмд хэрэгтэй байгаа юм

      Хариулах

    • Энхбаярын оймсонд зүүгдэж улс төрд ирсэн ЖООМ БААСАНХҮҮ сүүлд нь муу эзнээ ядраад ирэх үед шууд орхиод М.Энхболд, Элбэгдорж нартай ХУЙВАЛДАН ИХ-д хар машинаар орж ирсэнийг улс төрийн хүрээллийнхэн мэднэ. Элбэгдөржид өрөө төлөх гэж Эрдэнэтийг ЛУЙВАРЧИДАД өгнө хэмээн дайраад бүтээгүй!!! Сая МАХН-ыг ИХ-н ганц суудлаараа шантааажилж хэдэн тэр бумаар нь мөнгө хийнэ гэж оролдоод бүтсэнгүй. Учир нь МАХНаас Хиншүү Ганбааг дэвшүүлэхийг Энкөлд, Элбэгдрж Энкбаяр 3 шийдсэн юм. Жоомыг МАХН-ыг шантааажилж мөнгө нэхээд Хиншүүг дэвшүүлэхгүй гээд байхаар нь Элбэгээ Энкөлд нар дуудаад тусгайлан уулзаж болиулсан. Мөнгө өгөөгүй зүгээр л ЖООМ чи хэний ачаар гишүүн болсон бэ гэж асуугаад л дуугүй болгосон гэнэ. Саяхан л ЖООМ Хиншүүг эсэрэгүүцээд байсан одоо таг дуугүйгээр барахгүй Дагаад гүйгээд байгаа нь ийм л учиртай!!! ЖООМ бол Луйварчидын тоглоомны том ХОРХОЙ!!!дс

      Хариулах

    • Ганбаа

      (66.181.177.217) 2017-05-19 11:01
      • 0
      • 1

      Эцсийн эцэст Энхбаяр ийм л жудаггүй хүн шүү дээ Шалчиг ч юм шиг хирнээ Баасанхүү ч эр хүн юм даа

      Хариулах

    • ЖООМ БААСАНХҮҮГ ЭЛБЭДОРЖ, ЭНХБӨЛД нар ард түмний сэтгэлиги хуурах гэж, луйварын сонгуулийг зөв болгон харагдуулах гэж, хамгийн гол нь МАХН-д тагнуулаа болгож УИХ-д ХАР МАШИНААР гаргаж ирсэн нь бодит үнэн юм. Яаж ч бодсон ЖООМ Эрдэнэтээс байтугай хаанаас ч гарах хүн биш!!!! Саян ИХ-н сонгууль ийм гайхалтай юм нэлээн бослон л дээ. Сонгуулин штабаа тараачихсан явжээсэн хүн хүртэл гишүүн болдоод бүүүр гайхаад явжээсан шүү дээ. Ийм л луйварын сонгууль босон!!!!!

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.106) 2017-05-22 23:08
      • 0
      • 0

      Ene temuujin yum uu haishaa yum be.

      Хариулах

    • Zochin

      (103.57.92.168) 2017-05-19 10:40
      • 0
      • 0

      Baasanhvv shig uls turd vnench gishvvd olon boloosoi,bas shudarga,neeree l puudiitul gantsara garch irsen she,huurhun haragddaad bdg yum

      Хариулах

    • zochin

      (202.70.47.99) 2017-05-18 10:18
      • 2
      • 0

      Itgegch hun chini iim l baidag yumdaa. Ertuntsiin baliar yumand avtahgui uzel bodloo hamgaalj baigaa shudarga UIH gishuunee demjij baina.

      Хариулах

    • зочин

      (122.201.22.41) 2017-05-17 19:07
      • 0
      • 0

      2 урвагч махн д бсн бол еронхийлогчид нэр дэвших бж гэж амаа барьж суугаадаа хун хогнууд

      Хариулах

    • Зочин

      (37.142.88.164) 2017-05-17 12:12
      • 0
      • 2

      Баасанхүү шиг шударга эх оронч эр хүн тэгээд залуу хүн олон болоосой

      Хариулах