О.Баасанхүү намаасаа гарах нөхцөл байдал үүслээ гэв

Twitter Print
2017 оны 05-р сар 16-нд 21:44 цагт
Мэдээний зураг,

СЕХ-ноос нэр дэвшигчдийг маргааш зарлах хуулийн хугацаа болж байгаа тул МАХН өнөөдөр 14.00 цагт Бага чуулганаа яаравчлан зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг дахин хэлэлцлээ. 

Бага чуулганаас өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн "Насны зам" компанийн захирал Д.Энхжаргал нарын нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрээд байсан. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье хэмээн намдаа хүсэлтээ илгээгээд байсан хуульч С.Нарангэрэл нэрээ татсан байна. Түүний нэрээ татсаныг тус сонгуульд нэр дэвшигч өндөр дүнтэй татвар төлж байгаатай холбон тайлбарлаж байна.

Ингээд эдгээр дөрвөн хүний нэрийг Бага чуулганаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад С.Ганбаатар 67 хувийн буюу олонхийн санал авч Монгол улсын Еөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. 

Харин энэхүү шийдвэртэй холбогдуулан тус намын УИХ-д суудал авсан цорын ганц гишүүн O.Баасанхүү "...МАХН-аас хуулийг ёсчлон биелүүлэх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээсэй гэж бодож байна. Би МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжиж байсан. 

Нэр цэвэр, боловсролтой, төрийн ажлын туршлагатай С.Нарангэрэл академичийг нэр дэвшүүлсэн бол МАХН-ын нэр хүнд унахгүй байсан.

ХҮН намын гишүүн байсан босоо хэмээх С.Ганбаатар намын Бага чуулган дээр ирээд "Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэжамьяны хэлсэн үг зүрхэнд минь хүрлээ. Би нэрээ дэвшүүлье гэхээр дэмжээд гаргаад ирж байгааг ойлгохгүй байна. Энэ хүн бол хуурамч дипломтой байснаа хүлээн зөвшөөрсөн... Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно.

Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” хэмээн мэдэгдэл хийлээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.179.16.93) 2017-05-17 12:55
      • 0
      • 0

      эвтэй байх хэрэгтэй,дотроо хагаралдвал нөгөө л МАНАН-д ашигтай болно,одоогийн нөхцөл байдалд Ганбаатарыг дэмжихэд болохгүй зүйлгүй.Хуурамч диплом яахав ээ хүн чанар,зөв сэтгэл,ёс суртхуун байхад болно.Өчнөөн олон дипломтой байгаад эх орноо худалдагсдыг яах уу?????

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.238) 2017-05-17 11:49
      • 0
      • 0

      Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө өө гэж. МАХН байгаагүй бол тэр өнөөдөр УИХ-д байх уу. Гэтэл одоо ингэж шантаажилж суух гэж. Жудаг гэж байна уу.....

      Хариулах

    • зочин

      (27.123.212.129) 2017-05-17 11:09
      • 0
      • 0

      Ганцаараа битгий тоглолт хий.Энэ намын нэрээр гарснаа санажМАХН ын олонхийн саналыг дагаж бай.Урваж шарвавал гишүүнээс чинь эргүүлэн татах хууль гарах бий

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.40) 2017-05-17 08:47
      • 0
      • 0

      ваа нохойн цагаан баас. Энхбаяр даргын улаан оймны буяныг мартаж ээ. Энхбаяр даргын улаан оймс гозойж цаст уулын цагаан барс шиг явсан эр элдэв баширтны арганд орж унаагүй бол энэ христийн хүү ингэж даам гарахгүй байсан шүү. Энхбаяр муу хүн байж болно гэхдээ монголын төлөө хийснийг нь хэт харлуулах хэрэггүй. Энхбаяр монголыг оросын өрнөөс салгасан энэ хэдэн аймгийг төвтэй холбох ажлыг эхлүүлсэн, МАНАН ийнхан эргээд монголыг өрийн торонд бүрэн хийлээ

      Хариулах

    • Зочин

      (202.131.250.130) 2017-05-17 08:27
      • 0
      • 0

      ХҮНИЙ БУРУУ ЗӨВИЙГ ГАНЦХАН БУРХАН ШҮҮДЭГ.БААСАНХҮҮ ӨӨРТӨӨ ЗӨВ. ЭНЭ ГОМДОГСДЫН ОРОМЖНООС ЭРТХЭН ГАР...

      Хариулах

    • Chantsal

      (66.181.191.197) 2017-05-17 01:12
      • 0
      • 0

      Baasanhuu mash zuv yaridag odoo ch zuv yarij bna Ganbaatar yarihaas uur yuch hiij chadahgui hunshdee Narangerelt guag yagaad devshuulehgui bnaa MAXH iim bval ner hundee aldah bolno shu

      Хариулах

    • Зочин

      (66.181.191.197) 2017-05-17 00:57
      • 0
      • 0

      Baasanhuu mash zuv yaridag odoo ch zuv yarij bna Ganbaatar yarihaas uur yuch hiij chadahgui hunshdee Narangerelt guag yagaad devshuulehgui bnaa MAXH iim bval ner hundee aldah bolno shu

      Хариулах

    • Иргэн

      (103.26.193.66) 2017-05-17 00:15
      • 0
      • 0

      Чи одоо битгий үнэд орж тэнэгтээч... шантаажилж байгаад намаасаа эсвэл Ганбаатараас "юм" авахнээдээ...

      Хариулах

    • enhbayar

      (194.15.138.11) 2017-05-17 00:13
      • 0
      • 0

      altan bolomjbn shuu dee..odoo erthen garch ner zever gar

      Хариулах

    • bold

      (202.21.107.15) 2017-05-17 00:07
      • 0
      • 0

      Er hun

      Хариулах