Мазаалай ихэрлэжээ…

Twitter Print
2017 оны 05-р сар 16-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр ердөө 20-30 гаруйхан тоотой үлдээд байгаа, өөр хаана ч байдаггүй Монголын Мазаалай баавгай ихэрлэсэн тухай сайхан мэдээ түгэв. Тодруулбал дэлхийн өөр хаана ч байхгүй 30 гаруйхан тоотой Мазаалай баавгай Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт л амьдарч байгаа юм.  Гойд сонор соргог, хүн малын хөл, бэлчээрээс дайжиж явдаг энэ амьтан   ичээндээ байхдаа төллөж, ичээнээс төлөө дагуулан гарч ирдэг бөгөөд энэ хавар ихэр бамбарууш дагуулсан баавгай Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчидтай таарсан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Алтайн өвөр говьд 20-40 мазаалай байгаа гэсэн судалгааны тооцоо гарчээ.  Олон улсын “Баавгай” нийгэмлэг, Монголын ШУ-ны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн их дархан цаазат газар”-ын “Говийн баавгай” судалгааны багууд хамтран “Шар усны баян бүрд”-д дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн судалгааны ажлаа хийж байгаа аж. Тэд саяхан тавдугаар сарын 7-ны өдөр нас бие гүйцсэн шармаахай (эр баавгай) шинээр барьж хүзүүвч зүүсэн гэнэ.
Өнгөрсөн намар мазаалай баавгайг ичээндээ орохоос өмнө 3 тн, өнгөрсөн гуравдугаар  сарын эхээр ичнээнээс гарах үеэр нь 8 тн нэмэгдэл тэжээлийг Алтайн өвөр говийн мазаалайн нутгуудад тавьжээ. Сүүлийн үед бэлчээрлэх газар нутаг, хоол тэжээлд нь ихээхэн анхаарал хандуулсаны үр дүнд ийнхүү дэлхийд 30 гаруйхан тоотой үлдээд байгаа Монгол Улсын нэрийн хуудас болсон Мазаалай баавгайн тоо толгой хоёр ихэр бамбаруушаар бүл нэмсэн сайхан мэдээтэй байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.