Тавдугаар сард нойтон цас орно

Twitter Print
2017 оны 05-р сар 16-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Энэ зун уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.0 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, Бaруун зүгийн нутгаар буюу Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.

Хөвсгөлийн зүүн, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтийн уулсаар нойтон цас орно. 

Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. 

Энэ сард говийн нутагаар орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун, Дундговь, Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.