С.Ганбаатарын “Барбарос” төлөвлөгөө…

2017 оны 05-р сар 16-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын бага чуулган өнөөдөр 14.00 цагт хуралдана гэж байгаа. Мэдээж хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж таарна. Сонгуулийн Ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзэн буцаасан тул Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дахин тодруулах шаардлагатай болсон нь ойлгомжтой.

Одоогоор тодорхой болсон зүйл нь МАХН-наас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл  албан бичгээр өгөөд байгаа. Мөн тус намаас Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, ХҮН-ын дарга асан С.Ганбаатар нар нэр дэвших магадлалтай эрхмүүдийн тоонд нэрс нь дуулдаж байгаа. Эдгээр нэрсийг ажиглавал УИХ болон МАН-ын дарга М.Энхболдод бараадаж очихгүй тун сулхан өрсөлдөгчид гэдэг нь тодорхой. Тухайлбал Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун мэргэжлийн сайн дипломатч боловч Монголын улстөрөөс хөндийрөөд дэндүү удчихсан, бараг л мартагдсан нэгэн тул юун өрсөлдөөн гаргах манатай.

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын тухайд жендерийн тэгш байдал нэрээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч өнөөдрийн төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн тоосонд булуулаад дууссан. За УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хувьд нэгэнт “Насны намар” нь айлчлаад ирчихсэн, бараг л инээдэг өвгөн тул монголчууд юу яасан инээдэг өвгөн Ерөнхийлөгчтэй манатай байгаа одоо үед түүнийг ёстой тоож ч харахгүй.

Эцэст нь өнөөх С.Ганбаатар үлдэж байна. Мань эр уг нь “Бие даагч” нэртэйгээр 2012 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймгаас торойтол гараад ирсэн ч Оюутолгойн талаар С.Баярцогттой дуулиант халз мэтгэлцээнд бараг л ялагдсанаар тэгсгээд олон нийтээс авсан эхний сайн үнэлгээ нь буурах замдаа орсон. Тэгж байтал сүүлдээ ХҮН нам гэж баахан хадуурч харайлгаад адаг сүүлд нь ХҮН ч үгүй, нам ч үгүй ганцаараа торойгоод хоцорсон.

Хааяа нэг гарч ирж “Би байгаа шүү” гэж зарласаар байсан ч 2016 оны УИХ-ын сонгуульд навсайтлаа ялагдаад чимээ тасарчихсан байснаа ганцхан сарын өмнөөс инээчихсэн цохиод гараад ирсэн. Мэдээж мань эрд том санаа, төлөвлөгөө байгаа. Болж өгвөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвсчих, болохгүй бол МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болвол түүний сонгогдсон Төв аймгийн тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөх “Барбарос” төлөвлөгөө боловсруулчихаад харайлгаж яваа.

Харин түүний боловсруулаад байгаа “Цахилгаан дайн”-ы төлөвлөгөө хаа хүртэл урагшлах, аль эсвэл хаана хүрч зогсохыг харах хүлээх л үлдэж байна…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Cheka

      (202.70.46.219) 2017-05-16 14:40
      • 0
      • 1

      Ganbaatariin huvid busad uls turiin huchnuud zohion baiguulttaigaar ner turiig ni unagasan bolohoos bus tuund itgel huleelgedeg ulsuud ih baidag yum sh dee.HUNam gej zuvhun Ganbaatariig unagah zorilgotoi baiguulagdsan nam baina.Odoo ene hunii huvid uzeh yostoi yumaa uzej hashirsan hun erunhiilegchiin songuulid huch uzehed bolohgui geh gazargui .

      Хариулах