МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо

Twitter Print
2017 оны 05-р сар 16-нд 20:30 цагт
Мэдээний зураг,

СЕХ-ноос МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргасан билээ.

СЕХ-оос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шалтгаан нь нэгдүгээрт, нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Хоёрдугаарт, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Учир нь Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй буюу Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж. ГуравдугаартЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзсэн юм.

СЕХ-ноос нэр дэвшигчдийг маргааш зарлах хуулийн хугацаа болж байгаа тул МАХН өнөөдөр 14.00 цагт Бага чуулганаа яаравчлан зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг дахин хэлэлцлээ. 

Бага чуулганаас өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн "Насны зам" компанийн захирал Д.Энхжаргал нарын нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрээд байсан. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлье хэмээн намдаа хүсэлтээ илгээгээд байсан хуульч С.Нарангэрэл нэрээ татсан байна. Түүний нэрээ татсаныг тус сонгуульд нэр дэвшигч өндөр дүнтэй татвар төлж байгаатай холбон тайлбарлаж байна.

Ингээд эдгээр дөрвөн хүний нэрийг Бага чуулганаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулахад С.Ганбаатар 67 хувийн буюу олонхийн санал авч Монгол улсын Еөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

Г.Ганчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.179.16.93) 2017-05-17 12:50
      • 0
      • 0

      болж болж Шаравдорж гуай зөөлдөнө,Оюунбаатараас юу ч гарахгүй,Энхжаргалы нь мэдэхгүй юм байна,Ганбаатар одоогийн нөхцөлд яг таарна.МАНАН нийлж Ганбаатарын эсрэг ямар хар пиар хийх бол тэгснээ нэгнийгээ бас гутаана,хөгийн юм болноо болно,юу ч хийж мэднэ

      Хариулах