Торгоны зам төсөлд 14.5 тэрбум ам. доллар оруулна

Twitter Print
2017 оны 05-р сар 15-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

“Шинэ Торгоны зам” санд Хятад улс дахин 100 тэрбум юань буюу 14,5 тэрбум ам.долларыг оруулна хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдлээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Ням гаригт Бээжинд эхэлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгын олон улсын форумын нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон байна.

Мөн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжих төслүүдэд зориулан Хятадын Импорт, экспортын банк 130 тэрбум юанийн, харин Хятадын Төрийн банк 250 тэрбум юанийн зээл олгоход бэлэн хэмээн Жиньпин дарга мэдэгдлээ.

Энэхүү олон улсын форумд 29 улсын төрийн тэргүүн оролцож байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх гэж байгаагаа Казахстан улсад хийсэн айлчлалынхаа үеэр анх зарласан юм. Энэ санаачилга нь Европ-Азийг холбосон дэд бүтэц, зам, тээвэр, худалдаа, эдийн засгийн коридор байгуулах зорилготой.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.