Путин багадаа тоглож байсан төгөлдөр хуурын аязаа тоглож сонирхуулжээ

Twitter Print
2017 оны 05-р сар 15-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

MOSCOW - Сибирьт морь унан цээж нүцгэн давхиж, нүүдлийн шувуудтай зэрэгцэн онгоц жолоодон давхиж, усан гахайтай далайд сэлэн хурдаа үзэж, жудогоор барилдан өрсөлдөгчөө дийлж, Байгаль нуур болон Хар далайн гүнд шумбасан гээд түүний хийж үзсэн зүйлүүдийг дурдаж баршгүй.  

Олныг байнга гайхашруулж байдаг энэ хүн бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин. Тэрбээр өнгөрсөн ням гарагт өөрийн төгөлдөр хуурын урын сангаас нийтэд багахан хэсгийг хүртээл болгоод амжжээ.  

60 гаруй оронд дэд бүтэц болон эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болон хүрэх 1 тэрбум /trillion/ ам.долларын төсөв бүхий төслийг хэрэгжүүлэх “Нэг бүс, нэг зам” санаачилгын олон улсын форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж, дэлхийн 20-оод орны төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өчигдөр /2017.05.14/ форумын нээлтийн дараа уулзсан бөгөөд Жиньпин даргын хүлээнгээ Владимир Путин зааланд байсан төгөлдөр хуур хөгжим дээр хоёр ая тоглож, авьяасаа сонирхуулжээ.

Хятадын төрийн хүндэтгэлийн Жуннаньхай өргөөнд Путин Оросын хөгжмийн зохиолч Тихон Хренниковын “Москвагийн цонхнууд” /Moscow windows/, Василий Соловьев Седойн бүтээл "Үдшийн дуу" /Evening Song/ хоёр аяыг тогложээ.

Хоёр аяз хоёулаа 1950-аад оны сүүлчээр зохиогдож, нийтэд түгсэн бөгөөд одоо 64 настай Путин 1953 онд нас барсан Сталины дэглэмээс салж ядан байсан тухайн үеийн ЗХУ-д өнгөрөөсөн хүүхэд насаа ийнхүү дурсав. 

Путин нэг биш удаа ийнхүү олны өмнө авьяасаа үзүүлж байгаа. 2014 оны нэгдүгээр сарын сүүлээр оюутнуудтай уулзах үеэрээ “Москвагийн цонхнууд” аяыг мөн тоглож үзүүлж байжээ. Мөн 2010 онд хүмүүнлэгийн “Федерация” сангийн хүлээн авалт дээр төгөлдөр хуур дээр "Эх орон хаанаас эхэлдэг вэ" /С чего начинается родина/ аяыг тоглож, “Blueberry Hill” дууг дуулж байсан юм.

Эх сурвалж: https://www.nytimes.com

 
 
 
 
 
 
 
Эх 
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.