Gustav Klimt - Art Works

Twitter Print
2017 оны 05-р сар 15-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

19-р зууны сүүлд Европын улсуудад түүхэн сэдэвт хэт автсан урлагийн уламжлалт хэт баригдмал хандлагаас татгалзах үзэгдэл түгээмэл болж Франц, Герман, Австри улсуудад "эсэргүү" бүлгэмүүд үүсч байсны нэг нь Густав Климтийн байгуулалцсан Австрийн бүлгэм юм.

"Der Zeit ihre Kunst. Der Kunst ihre Freiheit." ("To every age its art. To every art its freedom" хэмээн урлагийг чөлөөлөх, шинэ сэдэв, шинэ арга техник эрэлхийлэхийг уриалсан энэхүү бүлгэмийн гишүүд тухайн цаг үедээ сэтгэлгээний цоо шинэ үзэгдэл болж байсан юм.

Густав Климтийг хэт задгай, завхай бүтээлүүд туурвидаг хэмээн шүүмжилдэг байсан гэдэг. Тэрээр өөрийн оргил үе болох 1909 онд энэхүү бүтээлийг туурвисан бөгөөд тэрээр алтан бүрмэлийг уран бүтээлдээ өргөн ашиглаж байжээ.

Нэг талаас тухайн үедээ ноёлж байсан Art Nouveau урсгалыг барьсан нөгөө талаас тэгш дүрсүүдээр тоглосон шинэлэг техниктэй энэхүү зураг нь яах аргагүй Густав Климтийн оргил бүтээл юм.

Та энэхүү бүтээлийг өнөөдөр ресторан, зочид буудлуудын хана, айлын зочны өрөөнөөс харж болох бөгөөд ихээхэн өргөн тархсан чимэглэлийн бүтээл болоод байна.

Австрийн зураач Густав Климтийн бүтээл The Three Ages of Woman (1905) буюу Гурван үеийн эмэгтэй.

Бяцхан охиныг энгэртээ тэврэн хайрлаж хамгаалсан байдалтай залуухан эмэгтэй харагдана. Хүүхдийн тайван царай, бүсгүйн үсэн дээрх өнгө алагласан цэцэгнүүд өөрийн эрхгүй нүд булаана. Эндээс магадгүй эх үрийн нандин холбоосыг харж болох юм. Эсвэл зүгээр л тайвшрал.Тэр хоёрын хажууд нүүрээ дарж тонгойн зогсож байгаа хөгшин эмэгтэйн хувьд өөр хэрэг. Энэ зурагт хөгшин эмэгтэйгээр урсан өнгөрч буй цаг хугацааг бэлгэдсэн аж. Хөгшин эмэгтэйн дүрийг зураач маань Август Родины - The Old Courtesan буюу өөр нэршлээр нь Цагтаа дуулгачины үзэсгэлэнт эхнэр байсан хэмээх баримлаас сэдэвэлсэн гэнэ.

No automatic alt text available.
 

Доорхи бичил видео суу алдар нь дэлхийд түгэн тархсан Густав Климтийн оргил бүтээлүүдтэй нэг дор танилцах боломж олгох юм.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.