Э.Даваачимэг Азийн аваргаас алтан медаль хүртлээ

Twitter Print
2017 оны 05-р сар 14-нд 19:19 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнээс Э.Даваачимэг Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалиа хүртлээ. Тэрээр ААШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд БНСУ-ын Ли Шин Хюг 4:0-ээр ялж, алтан медалийн эзэн болжээ.

Э.Даваачимэг нь залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.